Шар тосны баярын долоо хоног орос улсад ер бусын уучлалт гуйх ням гаригаар өндөрлөж байна. 3-р сарын 6-нд христосын уламжлал ёсоор лам нар болон сүсэгтнүүд бие биенээсээ уучлалт гуйдаг юм. Ийм байдлаар хүмүүс гомдлоо тайлдаг гэж үздэг юм. Өнөө орой Аврагч Христосын сүмд Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл Уучлалт гуйх ёслол үйлдэнэ. Их ном хуралтын дунд үед лам нар баярын ням гаригийн бараан өнгийн хувцас өмсөж, агуу их постын хувцсыг хар юмуу бүдэг ягаан өнгөөр солидог байна. Агуу их пост 3-р сарын 7-ноос эхлэж 49 хоног үргэлжилнэ. Энэ жил 4-р сарын 24-нд тэмдэглэх христос шашинтнуудын гол баяр Пасха буюу Улаан өндөгний баяраар пост өндөрлөх болно.