Краснодарын хязгаар болон Адыгейд болж байгаа “Сочи-Антитеррор-2011” өргөн хэмжээний хээрийн сургуульд хууль сахиулах байгууллагын 6000 гаруй ажилтанууд оролцож байна. Алан хядах ажиллагааны эсрэг үндэсний хорооны албан ёсны төлөөлөгч Николай Синцовын мэдээлснээр “энэ хээрийн сургуулийн хүрээнд Сочи хотод барьж байгаа олимпын барилга байгууламжууд болон хөрш зэргэлдээ бүс нутгуудад алан хядах болон хорлон сүйтгэх ажиллагаанаас хамгаалах ажил хэр найдвартай байна вэ гэдгийг шалгах юм байна”. Энэ жил нийтдээ 300 хээрийн сургууль хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Үүнээс гадна тээврийн обьектууд болон хүн олноор цугларч байгаа газруудад хийх гэнэтийн шалгалтын тоог нэмэгдүүлнэ, ингэснээр алан хядах ажиллагаанаас хамгаалах ажлыг бодитоор дүгнэх болно.