Ливийн дүрвэгсэдэд зориулсан хүмүүнлэгийн ачаатай ОУ-ын ОБЯ-ны онгоц Тунист ирлээ. Энэ онгоцоор майхан, эм, эмийн бэлдмэл, хүнс авч ирсэн байна. Ерөнхийлөгч Д.Медведевийн даалгаварын дагуу тусламж үзүүлэж байна. Аргагүйн эрхэнд дүрвэгсэд болсон хүмүүс байгаа Ливи улстай хил залгаа нутгуудад энэ ачааг хүргэх болно. 2-р сарын 20-ноос хойш Ливи улсаас Тунист 100 мянга гаруй хүн дүрвэж ирээд байна. Тус улсыг 40 жил удирдаж байгаа Каддафиг засгийн эрхээс зайлуулах шаардлага тавьсан эсэргүүцлийн жагсаал 2-р сарын 15-наас ливийн мужуудад үргэлжилсээр байна. Олон улсын байгууллагын мэдээлж байгаагаар төр засаг жагсагчдыг харгис хэрцгийгээр нухчин дарж байна. Аюулгүй байдлын хүчин болон гадаадын хөлсний этгээдүүдтэй босогчид мөргөлдсний улмаас олон хүний амь эрсдэж байна.