Кабардино- Балканд үйлдэх гэж байсан маш өргөн цар хүрээтэй алан хядах ажиллагааг оросын хууль сахиулах байгууллага сэрэмжлэн зайлуулж чадлаа. Нальчик хотод болсон зөвлөлгөөн дээр ОУ-ын ДХЯ-ны сайд Рашид Нургалиев өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Хойд Кавказын энэ БН улсад 2-р сарын 20-ноос эхлэн алан хядах ажиллагааны эсрэг горим үйлчилж байгаа гэдгийг тэр санууллаа. Прохладный-Азау авто машины замд 2-р сарын 18-нд цагдаагийн хувцас өмссөн этгээдүүд жуулчид суусан автобусыг буудснаас хойш энэ горимыг тогтоосон юм. Жуулчдын гурав нь амь насаа алдаж хоёр нь шархадсан юм. Хэрвээ хууль сахиулах байгууллагынхан дээрэмчдийг устгаагүйгүй бол хор уршиг нь илүү аймшигтай байх байсан гэж Нургалиев тэмдэглэлээ.