Орос, Армен, Азербайджан улсуудын ерөнхийлөгчид карабахын будлианыг зохицуулах талаар хэлэлцээр хийж байна. Дмитрий Медведев, Серж Саргсян, Ильхам Алиев нар Сочи хотын ойролцоох уулын цанын Красная Поляна амралтын газар уулзаж байна. Карабахын асуудлыг зохицуулах замыг эрж хайх ажлаа гурвын хэмжээнд Д.Медведев  үргэлжлүүлэх шийдвэр төгс байгаа бөгөөд тэгэхдээ тусгаарлахгүй ЕХАББ-ийн Минскийн бүлэгтэй хамт хийх болно. ЗХУ задарсны дараа Азебайджаны нутагт байсан Арменийн шаантаг нутаг Уулын Карабах, Бакугийн мэдлээс гарах гэснээс үүдэж энэ будлиан үүссэн билээ.