Польш улсад АНУ-ын ПДХ системийн элементүүдийг байрлуулах нь ОУ-ын “цөмийн бамбайд” аюул учруулахгүй учир хариу арга хэмжээ авах шаардлагагүй гэж  Жанжин штабын эх сурвалжаас  мэдэгдлээ. Дунд болон бага тусгалтай пуужинг амдан сөнөөх “Стандарт -3М” пуужингийн цогцолборыг байрлуулах тухай ярьж байгаа бөгөөд ийм пуужин ОУ-д байхгүй юм. Саяханы өдрүүдэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, Польш улсын ГХЯ-ны сайд Радослав Сикорскитой уулзахдаа Польш улсад АНУ-ын АЦХ-ний шинэ анги нэгтгэлийг байнга байрлуулах болон ПДХ систем байгуулна гэж зарласан билээ.