АНУ-аас оюуны өмчийн эрхийг хамгаалах хүрээнд Хятад болон өөр хэд хэдэн улсад зэм хүлээлгэв. Худалдааны хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж буй Рон Киркийн хэвлэл мэдээллийн  албанаас зарлан мэдээлсэнээр арваад зах зээлийн ажиллагаа шинэ бүтээлийг хувилан олшруулах, хуурамч бүтээгдэхүүнтэй  хийх олон улсын тэмцэлд сорилт учруулж байна. Вашингтон бусад орны эрх баригчдад хандан  хуурамч эд бараа үйлдвэрлэхтэй илүү идэвхтэй тэмцэхийг ахин уриалжээ. Аж үйлдвэрийн тагнуул Хятадын эдийн засгийн ахиц дэвшилд их чухал үүрэг гүйцэтгэж бүх боломжийг нь  хангасан гэж олонхи шинжээч үзэж байна. Олон улсын ялангуяа өргөн хэрэглээний барааны ямар ч үзэсгэлэнд  хятадын маш олон мэргэжилтэн очдог  гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Коновалов хэлээд «Эдгээр мэргэжилтэн шинэ шинэ бүтээлтэй танилцаж, хандлагыг ажиглах төдийгүй дэлгэж тавьсан загваруудыг хуулан зурж авч байна. Шинэ загварын гутал, хувцас хунар Хятадад  зохион бүтээсэн орнуудаас түрүүн гарсан  тохиолдол бий. Тэгснээр хятадууд цаг хожиж байна. Хямд үйлдвэрлэлийн ачаар бараа бүтээгдэхүүний  өөрийн өртөг илүү хямд байгааг харгалзвал өрнөдийн орнууд Хятадтай өрсөлдөхийг хүндрүүлж байна» гэв. Илүү том чухал бүтээлийг ч хуулан авч байна. 1999 онд сөнөөсөн америкийн F-117 нисэх онгоцны  үлдэгдлийг Сербиэс Хятадад шилжүүлсний дараа  хятадын үл харагдах онгоц үйлдвэрлэсэн тухай мэдээллийг үүнтэй холбогдуулан дурдвал хангалттай биз. Энэ нь «стеллс» технологийг эзэмших боломжийг Хятадад олгосон гэж зарим шинжээч үзэж байна. Хятадын төлөө тагнан турших ажиллагаа явуулсан гэж Чан Дунфаныг сэжиглэж 2-р сард баривчлав.Энэ Хятад гаралтай этгээд сансрын техник, байлдааны нисэх онгоц бүтээж буй Rockwell International компаниудын нэгдэлд инженерээр 30 гаруй жил ажилласан билээ. Шаттл,С-17 байлдааны нисэх онгоц, Delta 4 пуужингийн хөтөлбөрт хамаатай нууц баримт бичгүүдийг Хятадад шилжүүлсэн гэж Чаныг сэжиглэж байна. Хятадын төлөө тагнан турших ажиллагаа явуулсан гэсэн зэм бас Пентагоны зэвсэглэлийн шинжээч Грегг Бергерсенд тулгасан тухай баримт бичгүүдийг  2-р сард нийтлэсэн билээ. Мөн хэргийг мөрдөн байцаах үеэр Шинэ Орлеанд цагаачласан хоёр хятад хүнийг баривчлажээ.Аж үйлдвэрийн тагнуул аль хэдийнэ амьдралын салшгүй нэг хэсэг болсон юм. Төр улс түүний дотор АНУ ч, хувийн компаниуд ч ийм ажиллагаа явуулдаг. Хятад энэ талаар нэг ёсны амжилт гаргаж байна гэж сүүлийн үед олонтаа бичжээ. Оюуны өмчийн эрхийг хамгаалах тухай баримт бичгийг Вашингтонд нийтэлж, хятадын тагнуулчдыг удаа дараа илчлэсэн явдал хоёр орны өрсөлдөөн хурцадсныг тусган харуулж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үүнийг хүлээн зөвшөөрөв. Тэрээр 3-рсарын 2-нд сенатын гадаад хэрэг эрхлэсэн хороонд хийсэн сонсгол дээр үг хэлэхдээ  Ази Номхон далайн бүс нутагт нөлөөгөө өргөжүүлэхийн төлөө тэмцэлд Хятад шууд өрсөлдөгч болсоныг  мэдэгдлээ.