Зүүн хятадын тэнгисийн маргаантай Сенкаку буюу Дяоюйдао арлын бүсэд орохгүй байхыг Хятадын харуулын хөлгүүдээс Тэнгисийн аюулгүй байдлын японы удирдах газрынхан шаардлаа. Хятадын “Юджень-202” хөлөг Сенкаку аралд багтдаг Кубадзима аралд өчигдөр үдээс өмнө 44 километр ойртсон тул японы эргийн хамгаалалтын хөлөг болон нисэх онгоцноос дээрх шаардлагыг радио холбоогоор дамжуулсан байна гэж тус удирдах газар мэдээлжээ. “Хятадын хөлөг үүнээс хойш Сенкаку арлын бүсэд бараг хоёр цаг болсны дараа гарч явсан байна” гэхдээ Японы усан хилд ороогүй байна. Токио өөрийн нутаг гэж үздэг Сенкаку арлын агаарын хилээс хойш 50 километрт хятадын Y-8 байлдааны хоёр онгоц лхагва гаригт ойртож ирсэн гэж Японы өөрийгөө хамгаалах хүчний командалааас мэдээлсэн байна. Үүний хариуд амдан сөнөөгч F-15 онгоцуудыг агаарт хөөргөсөн байна. 2010 оны 9-р сард тэнд хятадын хөлөг онгоц, японы эргийн хамгаалалтын хоёр онгоцтой мөргөлдсөн юм. Үүнээс болж хоёр улсын харилцаа муудсан юм.