Москвагийн сансар судлалын музейд саяхан нэгэн сонирхолтой үйл явдлыг үзэж болох байлаа. Музейг сонирхож байгаа олон үзэгчдийн дунд Владимир нэртэй Жанибеков, Коваленок, Ляхов зэрэг оросын гурван сансарын нисгэгчид болон тэдний монгол нөхөд сансарын нисгэгч, судлаач Ж.Гүррагчаа түүний орлон нисгэгч М.Ганзориг нар байлаа. Тэдний зургийг монголын зураглаач завсар зайгүй авч байлаа. Энэ бол монголын НТВ телевизийн сувгийн бэлтгэж байгаа «Ододын ахан дүүс» хөтөлбөрийн  зураг авалтын сүүлчийн өдөр байсан билээ.Түүний зохиогч Мижийн Дэмбрэл ярихдаа (бичлэг). Сансар судлалын музейд «Анд нөхдийн уулзалт» нэртэй ангийн зураг авалтыг хийсэн байна. Энэ анги дээр ододын монгол нөхдийнхөө тухай зөвлөлт монголын хамтарсан баг сансарт ниссэн «Союз-39» хөлгийн дарга Владимир Жанибеков  болон  30 жилийн өмнө «Салют-6»- «Салют Т-4» сансарын цогцолбор дээр ажиллаж байсан Владимир Савиных, Владимир Коваленок нар оролцож байлаа. Энэ цогцолбортой зөвлөлт, монголын хамтарсан баг суусан хөлөг  залгагдсан билээ. Сансарын ахан дүүсийн салах ёс хийж байгаа сэтгэл хөдлөм зургийг зураглаач авч байлаа. Ж.Гүррагчаа, М. Ганзориг нар аль хэдийнээ Москвагаас ниссэн билээ.Харин энэ удаа тэд тийм удаан салахгүй юм. Улаанбаатар хотод 3-р сарын 20-нд болох зөвлөлт, монголын хамтарсан баг сансарт ниссэн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оросын сансарын нисгэгчид оролцох болно.