Ливи улсад төр засгийн болон сөрөг хүчнүүд тус улсын янз бүрийн нутагт байгаа стратегийн ач холбогдолтой хотуудын төлөө байлдаж эхэллээ. “Халуун цэгт” хяналтаа тогтоосон гэж эрх барих  хүчин болон босогчид ээлжлэн зарласан нь эргэлзээтэй байна. Муаммар Каддафигийн цэргүүд нефтийн Эз-Завия хотыг буцаан хяналтандаа авлаа гэж Ливийн улсын телевиз мэдэгдлээ. Энэ хот Триполигоос баруун зүгт 50-хан километрт оршдог юм.Энэ байлдааны үеэр 30 гаруй энгийн хун амь үрэгдсэн ба тэдний дунд хүүхэд эмэгтэйчүүд байна. Босогчдоос танк, зенитын пуужин, байлдааны машин зэрэг 100 гаруй нэгж техникийг булаан авсан байна. Гэтэл хот урьдын адил босогчдын гарт байсаар байна гэж “Аль-Жазира” суваг мэдээллээ. Мөргөлдөөний үеэр босогчдын тэргүүн алагдаж, түүний орлогч болон хээрийн захирагчид олзлогдсон гэдгийг сөрөг хүчний төлөөлөгч арга буюу хүлээн зөвшөөрлөө.Триполиос зүүн тийш 600 километрт оршдог Рас-Лануф онгоцны буудлыг баасан гаригт сөрөг хүчнийхэн армийн анги нэгтгэлээс чөлөөлж чадсан байна. Түүний хажууд экспортод бүтээгдхүүнээ гаргадаг тус улсын томоохон нефть боловсруулах үйлдвэр байдаг юм. Каддафийн хүчин 130-н хөлсний цэргүүдээ хөнөөлгөн Рас-Лануфа хотоос явсан байна. Байлдааны нисдэг тэрэг, зэрэг гал нээх тийрэлтэт төөхөрөгөөр дэмжсэн боловч тэдэнд тус болсонгүй. Тус хотыг босогчид бүрэн хянаж байна. Ливийн ГХЯ-ны төлөөлөгч энэ мэдээг няцаалаа. Ер нь тус улсын зүүн нутаг бараг бүхэлдээ сөрөг хүчний хяналтад байна. Тус улсын хоёр дахь том хот Бенгазиг сөрөг хүчин баттай барьж байна. Энэ хотын зах дахь зэвсгийн агуулахуудыг баасан гаригт ливийн засгийн газрын талыг баримтлагч хүчнийхэн бөмбөгдсөн байна. Энэ үеэр хорь гаруй хүн амь үрэгдсэн байна. Каддафигийн нисэх хүчин ойролцоох Адждабия хотын зэвсгийн агуулах болон цэргийн баазыг бас бөмбөгдсөн байна. Цэргийн баазын нутаг дэвсгэрт нэг ч бөмбөг унаагүй гэж сөрөг хүчнийхэн мэдэгджээ. Иймэрхүү эсрэг тэсрэг мэдээлэлүүд нь мөргөлдөж байгаа талууд мэдээлэлийн дайн хийж байгаа гэдгийг харуулж байна гэж ОУШУА-ийн Африкын хүрээлэнгийн захирал Алексей Васильев манай радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «Дайны анхны золиос нь үнэн боллоо. Иргэний дайнд улам улам автаж байгаа Ливи улсад одоо чухам юу болж байгааг тодорхойлоход маш хүнд байна. Хоёр тал хоёулаа л өөрсдийн амжилтын тухай мэдээлж байна, гэхдээ Каддафигийн эсрэг бослого өргөн цар хүрээтэй. Сөрөг хүчний бодит тэргүүн, бодит зохион байгуулалт болон хөтөлбөрийн тухай одоо ярихад хэцүү байна. Босогчдын дунд ч ноцтой санал зөрөлдөөн байгаа гэдгийг нуух аргагүй. Үүн дээр дэлхийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд Каддафигийн эргэн тойронд хийрхэлийн тодорхой байдлыг бий болгож байна. Ливид гадаадын цэргийг оруулахыг үнэмшилтэй болгохын тулд АНУ, Иракын эсрэг дайн явуулахдаа яаж байсан яг тэр аргыг хэрэглэх гэж байна» гэлээ. Сөрөг хүчний гарт байгаа зүүн нутгийн хотуудын төлөөлөгчид өнөөдөр Бенгази хотод цугларч цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэж байна. Тэд улсын баруун нутгийг хяналтдаа авч, дараа нь Триполийн дэглэмийг түлхэн унагаахын тулд эцсээ хүртэл тэмцэх болно. Нийслэл хотод эсэргүүцлийн жагсаал үе үе гарсаар л байна. Үүний эсрэг төр засаг нулимс асгаруулах хий, галт зэвсэг хэрэглэж байна.