Ливи улсын төр засаг 3-р сарын 4-нөөс эхлэн тус улсад даяарчлалыг хамарсан Интернетийн сүлжээнд орохыг бүрмөсөн хориглолоо. Мэдээлэлийн технологийн хүрээнд ажилладаг америкийн “Ренесис” компани энэ тухай мэдэгдлээ. Өчигдөр орой Триполи хотын оршин суугчид Интернетийн гаралт шаардагдсан орчин үеийн холбооны хэрэгсэл ашиглах боломжгүй болсон байна.Тус компанийн мэргэжилтнүүд шалгаж үзэхэд Ливи улс “холбоотой” мэт байгаа боловч үнэн чанартаа жирийн хэрэглэгчдийг сүлжээнд орох боломжгүй болгосон байна.Жамахирийн нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа серверүүдийн сайтад орох боломжгүй болсон байна.Ливийн төр засаг 2-р сарын 19-нд ард иргэдийн Интернетийн оролтыг хэдэн цагаар хааж байсан юм.