Саудын Аравт 3-р сарын 4-нд шиитүүд эсэргүүцлийн хоёр ажиллагаа явууллаа. Тус улсын зүүн нутгийн Катифе, Хофуфе хотуудад жагсаал цуглаан болсон гэж арабын телевизийн сувгууд мэдээллээ. Энэ хоёр жагсаалд 200 орчим хүн оролцсон байна. Тус улсад үндсэн хуульт хаант засаглал тогтоох болон авилгал хээл хахуулийн эсрэг тэмцэхийг уриалсны төлөө төр засаг баривчлаад байгаа шиитийн Тауфика аль-Амир ламыг суллахыг жагсагчид шаардсан байна. Нэг өдрийн өмнө ийм эсэргүүцлийн ажиллагаа Катиф хот болон хөрш Аввамия хотод болсон байна. Жагсаалд оролцогчид ямарч мөрдөн байцаалт шүүх ажиллагаагүйгээр 10 жилийн өмнө шоронд хорьсон төрөл төрөгсөдөө суллахыг шаардсан байна.