1.1961 оны 4-р сарын 12ны  өдөр Москвагийн цагаар 09 цаг 07 минутад  Байконурын / Казахстаны нутаг дээр байдаг/ сансарын буудлаас дэлхийн  анхны сансарын нисэгч Юрий Гагарин  “Восток-1” хөлгөөр сансарт хөөрсөн юм. Анхны сансарын нисгэгч дэлхийг тойрог замаар нэг удаа тойрч  10 цаг 55 минутад Саратов мужийн Смеловка / Оросын Европын талын  Зүүн –Өмнөд хэсэг /тосгоны орчим  буужээ. Сансарын нисгэгчдийг сонгон шалгаруулах болон бэлтгэх ажлыг ЗСБНХУ-ын Зэвсэгт хүчнийхэнд даалгажээ. Эмнэлгийн шалгаруулалтыг  Нисэхийн Цэргийн  эмнэлгийн   Цэргийн шинжлэх ухааны-шинжилгээ судалгааны төвийн хэсэг мэргэжилтнүүд  явуулж байв. Сансарын нисгэгчид 35 хүртэлх насны  175 см хүртэлх    өндөртэй ,  75 кг биеийн жинтэй сөнөөгч онгоцны нисэгч нарын дундаас  сонгож байсан аж. Эхний удаа 20 хүн сонгосны дотор Юрий Гагарин байлаа.

2.Юрий Гагарины буух аппарат нь буух ёстой газраасаа хазайлттай буусан юм.  10 цаг 48 минутад 7000 км туулан нислэгийн төлөвлөгөөний дагуу аюулгүйн буулт хийн эх дэлхийдээ буцаж ирсэн юм.

3. Нисгэгчтэй анх таарсан хүмүүс бол ойн цагдаагийн эхнэр Анна Акимовна Тахтарова болон түүний 6 настай ач охин байв. Удалгүй газардсан газар ойролцоо цэргийн ангиас цэргийнхэн хүрч ирэв. Цэргийнхний нэг хэсэг буугч аппаратыг хамгаалтандаа авч, нөгөө хэсэг нь Гагариныг анги руугаа авч явав. Тэндээс Гагарин утсаар Агаарын довтолгооноос хамгаалах дивизийн командлагчид рапорт өглөө: “ Цэргийн зэвсэгт хүчний ерөнхий командлагчид дамжуулахыг хүсье! Биеийн байдал сайн, гэмтэж , хугараагүй. Гагарин”.

4. Пуужин- тээгч  “Восток” хөлөг нь гурван шаталлаас бүрдсэн байв. Бүх шатлалын пуужингийн хөдөлгүүрийн нийт чадал 20 сая морины хүчтэй. Хөлгийн  жин пуужин-тээгчийн сүүлийн шатнаас 6,17 тонн, урт нь  7,35 метр байлаа.

5. Сансарын “Восток” хөлөг нь буух хоёр аппаратаас болон багаж –агрегатны тасалгаанаас бүрдэж байв. Буугч аппарат нь 2,3 метр диаметртэй бөмбөлөг байв. Түүнд нисгэгчийн кресло, удирдлагын багаж, амьдралыг хангах систем зэргийг байрлуулсан байлаа. Кресло нь хөөрөх боло н буух  үед ямар нэгэн хүндрэл нисгэгчид аль болох бага нөлөө үзүүлэхээр хийгдэсэн байв. Бүхээгнд  атмосферын хэвийн даралт байсан бөгөөд , энэ нь газар дээрх агаартай  нэгэн юм. Тусгай малгай, нисгэгчийн скафандр-өмсгөл нь онгорхой бөгөөд нисгэгчид амьсгалхад хэрэгтэй байлаа. Амьдралыг хангах систем нь 10 хоногт хүрэхээр  тооцсон байв.

6. АНУ-ын сансарын агентлаг Гагарины нислэгийг нилээд удаан хугацаанд хүлээн зөвшөөрөхгүй байсан аж. Америкчуудын бүрэн нислэгийн үед нисгэгчийн эргэж ирэхдээ буугч аппаратын хамт буух ёстой гэж үзэж байжээ. Америкийн ийм байр суурь нь дэлхийн шинжлэх ухааны  болон олон нийтийн санаанд нийцэхгүй байв.

7.Гагарин их ялалтыг авчирсан анхны нислэгийнхээ дараа гадаадын айлчлаын хүрээнд дэлхийн 30 оронд айлчилсан, тэдгээрийн дотор Монголд. Гадаадын айлчлалынхаа үеээо тэр өдөрт 18-20 удаа үг хэлдэг байжээ.

8. 1961 оны 7-сарын 8-нд Гагарин Их Британид очсон юм. ЭНэ айлчлалын үеээр сансарыг хөгжүүлэх сангаас /анхны медаль/ алтан медалийг хүртсэн юм. Тэрээр тус улсын удирдлагатай – Ерөнхий сайд Гарольд Макмиллиан  болон Хатан хаан II Елизаветатай нартай  уулзсан юм. Хатан хаан   уламжлалын эсрэг сансарын нисгэгчтэй  дурсгалын зураг татуулснаа ,   жирийн бус сансарын хүн учраас гэж тайлбарлаж байжээ.

9. 1964 онд Гагарин Сансарын нисгэгчдийг бэлтгэх төвийн орлогч дарга болсон. Тэрээр сансарын хөтөлбөрийн бэлтгэл болон боловсруулалтанд орж ажиллажээ. Гагарин сарны сансарын нислэгүүдэд багагуй хүч нэмрээ оруулсан бөгөөд тэр үед боловсрогдож байсан сарны хөлгийн чадавхитай багийн гишүүний нэг байсан юм.

10. Дэлхийн анхны сансарын нисгэгч Юрий Гагарин 1968 оны 3-р сарын 27 нд МиГ-15 онгоцоор бэлтгэл –сургууль хийж  байгаад нас барсан юм.

Гагарины нэрээр сарны нөгөө талын гадаргууг түүний нэрээр нэрлэсэн юм.

Ю.А. Гагарины нэрэмжит Алтан медалийг Олон улсын агаарын хүчнийн холбооноос 1968 онд санаачилжээ. Уг медалийг сансарын нисгэгч, астронавтуудад сансарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн шагнадаг аж.

Хуучин ЗСБНХУ –ын нутаг дэвсгэрийн  ихэнх  хот суурин газруудын гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн,  клуб, сургуулиуд Ю.А. Гагарины  түүний нэрээр нэрлэгдсэн байдаг юм.

Гагарины нэрээр 1968 онд Смоленскийн мужийн нэгэн хотыг нэрлэсэн юм.

Саран  дээр очисон АНУ-ын одон орон судлаачид сансарыг эзэмшихэд амь дралаа өгсөн хүмүүсийн дүрстэй дурсгалын медаль тэнд үлдээсэн аж. Зөвлөлтийн нисгэгчдийн хоёр медалийн нэг нь Юрий Гагаринд зориулсан медаль байв.