Орос Улсад инфляц унаж эхэллээ. Хоёрдугаар сарын үзүүлэлтүүд  нэгдүгээр сарынхаас хамаагүй сайн байлаа гэж Улсын статистакын  холбооны албанаас мэдэгдсэн байна. ОУ-д сүүлийн үед авсан цогц арга хэмжээтэй үүнийг шинжээчид холбон үзэж байна. Оросын төр засгийн шууд оролцоотойгоор инфляцийн хурдыг саарууллаа. Ямарч үндэслэлгүйгээр үнээ нэмсэн нефть боловсруулах  томоохон хэд хэдэн үйлдвэрүүдийн эсрэг Монополийн эсрэг холбооны алба эрүүгийн хэрэг үүсгэж, зах зээлд оролцож байгаа бусад үйлдвэрүүдийн эсрэг мөн ийм арга хэмжээ авна гэж сүрдүүлсний хүчинд түлшний үнийг бууруулж чадлаа. Улсын нөөцөөс  зах зээл дээр гаргасны хүчинд зарим нэг хүнсний бүтээгдхүүн тэр дундаа элсэн чихэр, үр тарианы үнийг барьж чадлаа. ОУ-ын төв банк өөрийн зүгээс хэд хэдэн алхамыг хийлээ. 2008 оноос хойш анх удаа хүүгийн хэмжээгээ өсгөлөө. Мөнгөний «анхны үнэ» өндөр болсон тул дамын наймаачидад том цохилт боллоо. Банкны нөөцийн хувьд дансандаа хадгалаж байх ёстой зайлшгүй мөнгөний  хэмжээг өсгөсөн байна. Үүний үр дүнд чөлөөт эргэлтээс 100 тэрбум орчим рублийг гаргаж чадсан байна. Хаврын эхний өдөр валютын гудамны хилийг 4 рублиэс 5 рубль болгож чадлаа. Ингэснээр биржийн байдлыг тогтворжуулж чадна гэдэгт Төв банк  итгэлтэй байна. Тун ойрын ирээдүйд энэ арга хэмжээ инфляцийг бууруулаж рублийг бэхжүүлнэ. Харин ирээдүйд валютын гудамаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэж Москвагийн санхүү, аж үйлдвэрийн Академийн эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн  захирал Сергей Моисеев хэлээд «Рублийн ханшаар бага оролдож үнийн тогтворжуулалтаар голлон ажиллах нь ОУ-ын Төв банкны ойрын жилүүдийн үндсэн зорилго байх ёстой. Үүний тулд рублийн ханш урсгал байх ёстой. Ер нь иймэрхүү стратегийн зорилт тавигдсан бөгөөд ойрын нэг хоёр жилд ОУ-ын Төв банк валютын гудамаас татгалзахыг бид үзэх болно. Япон, АНУ болон бусад хөгжингүй орнуудад эрс донсолгоог намжаах юм уу үнэхээр хүнд байдалд орсон тохиолдолд л төв банк зах зээлд оролцдог байна» гэлээ. Хойд Африкт болж байгаа эмх замбараагүй байдлаас болж нефтийн үнэ өсөж байгаа гадаад эдийн засгийн тааламжтай  нөхцөл байдал дээр Төв банк шинэ арга хэмжээгээ авлаа гэж Микро  санхүүгийн зах зээлийн оролцогчдын үндэсний түншлэлийн ерөнхийлөгч Михаил Мамута үзэж байна. «Гадаадын хямд нефтийн долларын урсгалаас үүдсэн хямралаас өмнөх  зохиомол амжилтыг гаргуулахгүй байхад л асуудлын учир оршиж байгаа юм. Эдийн засгийн бодит өсөлтөд тулгуурлаагүй зохиомол амжилт асар өндөр инфляцийг бий болгосон юм. Төв банк үүнийг маш сайн ойлгож оросын зах зээл дээр нефтийн долларын урсгал өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд бэлэн мөнгөний хэт өсөлтийг  гаргуулахгүйн тулд тооцооны хүүг өөрчлөх механизмийг идэвхитэй ашиглаж байна» гэж Михаил Мамута хэллээ. Дотоодын эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлхийн тулд Орос Улс шуурхай арга хэмжээ авч байна гэдэг дээр шинжээчдийн санал нэгдэж байна. Хэрвээ нэг баррель нефтийн үнэ 100 доллароос давсан хэвээрээ үлдэж, ган гачиг шинэ ургацыг устгахгүй бол 2011 онд инфляц 7%-иас давахгүй гэсэн  Орос  улсын статистикын  холбооны албаны таамаглал биелэх магадлалтай.