Хоёр сар дараалан хүнсний бүтээгдхүүний үнэ үнэмлэхүй дээд хэмжээнд хүрсээр байна. Дэлхий дээр өлсгөлөнгийн аюул нүүрлэж байна гэж НҮБ анхааруулсаар байна. Хэрвээ ойрын үед нөхцөл байдлыг зохицуулахгүй бол нийгэм, улс төрийн болон хүн амын өсөлтийн өргөн хэмжээний донсолгоо болж мэднэ гэж НҮБ-ын шинжээчид тэмдэглэж байна.Үнийн хамгийн дээд түвшинг улаан буудай тогтоолоо. 2008 оны хямралаас өмнөх үеийн дэлхийн зах зээлийн норм, нэг тонн нь 150 евро байсан юм. Биржийн худалдаачид 300 еврогийн тухай ярьж эхэллээ. Хоёрдугаарт Нью-Йоркийн бирж дээр 1 фунд нь 35 цент хүрсэн элсэн чихэр орж байна. Ийм өндөр  үнэ 30 жилд үзэгдээгүй юм. Олон улс орнууд одоо шилжиж байгаа био түлшний дэлхийн үнэ өссөн нь нэг гол шалтгаан болж байна гэж ВТБ-Капитал, бараа болон түүхий эдийн захын  шинжээч Андрей Крюченков үзэж байна. «Одоогийн тохиолдолд био дизелийн үнэ өсөж байгаа учраас бүх зүйлийн үнэ шууд хамааралаар өсөж байна. Энэ түлшний ихэнх хэсгийг чихрийн нишэнгэ болон улаан буудайнаас гарган авч байгаа юм. Бензиний үнэ өссөнөөр био дизелийн үнийг бас өсгөж байгаагаас болж газар тариалангийн бүтээгдхүүний үнэ бүхэлдээ өсөж байгаа юм» гэж Андрей Крюченков  хэллээ. Хүнсний хямрал үүсэхэд хэрэглээний хүчин зүйлээс гадна цаг агаарын хэт үзэгдлүүд гол үүрэг гуйцэтгэж байна гэж шинжээч нэмж хэлээд «Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст Эль-Ниньо гэгч үзэгдэлээс болж Австралид  усны үеэр болж Өмнөд Америкт цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж ургац муу авлаа. Аргентин улс бол улаан буудай болон шар буурцагын томоохон нийлүүлэгчдийн нэг юм. Бразил элсэн чихэр нийлүүлэгч улс, тус улсад бас цаг агаарын хэт үзэгдэл боллоо. АНУ-д гэхэд л эрт ган болж дараа нь үргэлжилсэн бороо орсон нь бас л цаг агаарын хүчин зүйл нийт нутагт нөлөөлөхөд хүргэлээ» гэлээ. Хямралаас хойшхи эдийн засгийн өсөлт нефтийн үнийг өсгөхөд бас л нөлөөллөө. Энэ нь бордоог үнэтэй болгож тээврийн зардлыг нэмэгдүүлж эцсийн эцэст хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэд  нөлөөллөө. Одоохондоо үнийг тогтворжуулах талаар өөдрөг таамаг хийхэд хүндрэлтэй байна гэж Андрей Крюченков үзэж байна. «Тариалангийн ажил хоёр жилийн мөчлөгтэй байдаг учир нь нэг жилд үр тарианы хомсдол мэдрэгддэг. Урьд жилийн ган гачигаас сургамж авч их хэмжээгээр тариалдагаас болж  дараа жил нь илүүдэлтэй болдог юм. Харин нефтийн үнэ гэдэг зах зээлийг байнга  халааж байдаг зүйл. Одоохондоо үнэ энэ өндөр хэмжээнд үлдэх байх гэж бодож байна» гэж Андрей Крюченков тэмдэглэлээ Үүнээс гадна хүн амын өсөлтийн хүчин зүйлийг тооцох хэрэгтэй.  Энэ зууны дунд үе гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрнэ. Тэгэхлээр хүнс тэр болгонд  хүрэхгүй болно. Газар тариалангийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгчдийн нэг ОУ-ын үүрэг өснө гэдгийг санах хэрэгтэй. Яагаад гэвэл манай улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүүдэлтэй байдаг юм. Жишээ нь АНУ-д тариа тарих газар  бараг үгүй болсон. Био түлшний эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзэх юм бол оросын улаан буудай нефть, хий дээр нэмэлт болж өгнө. Энэ нь эрчим хүч агуулагчийн дэлхийн зах зээлийн байдлыг тогтворжуулахад тус болно.