Ливи улсад болж байгаа үйл явдалд хөндлөнгөөс оролцох талаар АНУ холбоотнуудтайгаа тэр дундаа НАТО-той зөвлөлдөж байна. Вашингтонд 3-р сарын 4-нд болсон хэвлэлийн шуурхай бага хурал дээр Төрийн департаментын төлөөлөгч Филипп Кроули энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр Ливи улстай агаарын харилцааг зогсоох болон түүнийг агаараас бүслэх ажиллагааг хэлэлцсэн байна. АНУ-ын ТЦХ-ний “Понса” байлдааны хөлөг онгоц болон нисдэг тэрэг тээгч “Кирсардж” онгоцууд грекийн Крит арал дээр байралдаг америкын “Суда” цэргийн баазд 3-р сарын 4-нд хүрэлцэн ирлээ. Үүнээс хоёр хоногийн өмнө тэнд 400 тэнгисийн явган цэргийг хүргэсэн байна. Тус баазын төлөөлөгч Пол Фарли энэ хэсгийг “Ливи улсад болж байгаа үйл явдлаас болж хүчний хувиарлалт хийх” гэж нэрлэсэн байна. Тэнгисийн явган цэргүүд “Кирсардже”, “Понса” хөлгүүд дээр байрлах болно гэж тэр мэдээлсэн байна. Энэ улсын гурван байлдааны онгоц Крит арал болон Ливи улсын хоорондох Газрын дундад тэнгисийн хэсгийг хянаж байна.