“Хар алтны” томоохон экспортлогч Ливи улсад болж байгаа мөргөлдөөнөөс болж дэлхийн зах зээл дээрхи нефтийн үнэ 3-р сарын 4-нд өссөөр байлаа. Хойд тэнгисийн нефтийн хольц Brend маркын нефтийн 4-р сарын захиалгын үнэ лондоны ICE бирж дээр нэг баррель нь 120 долларт дөхсөн байна. Нью-Йоркын NYMEX бирж дээр америкын Light Sweet маркын хөнгөн нефтийн 4-р сарын захиалгын үнэ 104 долларт хүрлээ. Ливи улсыг 40 жил удирдаж байгаа Муаммар Каддафиг засгийн эрхээс зайлуулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн тус улсын мужуудад 2-р сарын 15-наас хойш үргэлжилсээр байна.  Аюулгүй байдлын хүчин болон гадаадын хөлсний этгээдүүд жагсагчидтай мөргөлдсний улмаас 1000-2000 хүн амь насаа алдаж хэдэн мянган хүн шархдаад байна. Засгийн газрын эсрэг хөдөлгөөн Ойрхи Дорнодын олон оронд өрнөсөн болохоор тус бүсээс “хар алтыг” нийлүүлэх ажил тасалдахаас хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.