Хаврын анхны дусал эмэгтэйчүүдийн баяр ойртсоныг санууллаа. Орост Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг хавар, хайр дурлалын сайн сайхан баярын хувьд тэмдэглэдэг. Энэ нь оросын бүх эмэгтэй нас сүүдэр, нийгмийн гаралаас үл шалтгаалан эрэгтэйчүүдийн анхаарлын төвд байдаг  оны ганц өдөр байх. Мөн өдөр эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэж, найрсаг үг хэлдэг. «Эмнэг номхруулж, шатаж буй гэрт орно» гэж аугаа их яруу найрагч Николай Некрасов  орос эмэгтэйн тухай  Х1Х зуунд бичсэн билээ. Ийм тодорхойлолт одоо ч таарна. Эдүгээ оросын эмэгтэйчүүд  эрэгтэчүүдийн уламжлал ёсоор хийдэг  ажил сайн  хийж байна.Статистикийн зарим бодит тоо баримт эрэгтэйчүүдэд таалагдахгүй байх. Тухайлбал оросын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү мэдлэг боловсролтой. Ажиллаж буй 100 эмэгтэйн 62 нь дээд боловсролтой байхад 100 эрэгтэйн дөнгөж 50 нь тийм байна. Адилхан болзол нөхцөлд эмэгтэй бизнесийн  хүрээнд эрэгтэйгээс түргэн амжилт гаргаж байна. Дашрамд хэлэхэд энэ нь зүй ёсны хэрэг гэж сэтгэл зүйчид үзэж байна. Учир нь эмэгтэйчүүд  ажилдаа илүү хариуцлагатай нямбай, бизнесийн түнш, захирагдсан хүмүүст уян хатан ханддаг. Оросын эмэгтэйчүүд талх боов,цэцгийн бизнес, ахуй үйлчилгээний хүрээнд зонхилж байна. Эмэгтэйчүүд оросын компаниудын бараг 40 хувийг удирдаж байна. Эдгээр нь гол төлөв бүр эхнээс нь байгуулсан жижиг,дунд бизнесийн үйлдвэр юм. Харин топ-менежер, томооон корпорацын удирдгчдын дотор эмэгтэйчүүд цөөн. Эрэгтэйчүүд  яв цав ажилладаг бизнест өндөр цалинтай албан тушаал хаших дуртай. Орост эрэгтэйчүүд  бараг бүх хүрээ ялангуяа улс төрт дээгүүр тушаалтай байна гэж нийгэм судлалын доктор Ольга Крыштановская хэлээд «Бизнесийн хүрээнд энэ талаар ахиц дэвшил гарсан.  Маш олон эмэгтэй  томоохон компаниудыг удирдаж, их мөнгө хөрөнгтэй болсон. Дашрамд хэлэхэд энэ нь оросын  нийгэмд нөлөөлж байна. Улс төрийн хүрээнд өөр байна. Зөвлөлт засгийн жилүүдэд  эмэгтэйчүүд засгийн байгууллагуудад 33 хувь эзлэх  хувь хэмжээ тогтосон бол  шинэ Орост эл үзүүлэлт 3 хувь хүртэл багасав. Сүүлийн жилүүдэд 8 хувь хүртэл өсөн нэмэгдсэн боловч ерөнхий байдал өөрчлөгдөхгүй байна. Холбооны  улсын засгийн газарт дөнгөж 3 эмэгтэй сайд ажиллаж байна. Орост их улс төрийн хүрээнд эрэгтэйчүүд ноёрхож байна» гэлээ. Оросын нийгэм эмэгтэйг улс төрийн олимпийн оргилд гаргахад бэлэн бус байна гэж Ольга Крыштановская үзэж байна. «Олон нийтийн санаа бодол» сангаас явуулсан санал асуулгын үр дүн үүнийг нотлон харуулав. Оросын хүн амын гуравны хоёр гаруй нь  ам хэлэн дээрээ нийгмийн амьдралд эрэгтэй  эмэгтэйн адил тэгш байдлын төлөө байна.Харин тодорхой алхам хийх жишээ нь засгийн байгууллагыг төлөвшүүлэх хувь хэмжээний зарчмын тухайд гэвэл огт өөр байна. Оросын хүн амын ялимгүй хэсэг нь эмэгтэй эрэгтэйн тоо хэмжээ адилхан байх ёстой хэмээн үзэж байна. Манай орны хүн амын дөнгөж дөрөвний нэгэн нь парламент, засгийн газарт эмэгтэйчүүд 25 хувь эзэлх саналыг дэмжив.