Өнөөдөр Ойрхи -Дорнодод – уур хилэнгийн өдөр.  Йемен, Ирак, Йорданий томоохон хотуудад хүмүүс талбайд цугларч эрх баригчдад  дугүйцлээ илэрхийлэх аж.Эсэргүүцлийн жагсаал нь том хэмжээний мөргөлдөөн болоод байгаа Ливид Муаммар Каддафийн нисэх хүчин  Марс-Брег боомтыг дахин бөмбөгдөж эхэллээ. Босогчид Рас-Лануф руу  болон хөрш Сирт рүү аялахаар бэлтгэж байна. Байдал туйлын хурцдаж байгаа төдийгүй жижигхэн түлхэц өгвөл бүс нутаг тэр чигтээ дүрэлзэнэ. Үүнд Каддафи нефтийн цооногийг шатаахад бэлэн байгаад учир байгаа  юм биш, харин яагаад үүнийг хийх гээд заналхийлээд байна гэдэгт байгаа болов уу. Ливийн удирдагч цэргийн ажиллагаанд  оролцох юм бол тэмцэлд тус орныг бүхэлд нь босгоно гэж амласан. Тэрчлэн эзлэгдэхгүйн  тулд бүх бололцоогоо дайчлана гэсэн. Ливийн зэвсэглэсэн мөргөлдөөн нь урт хугацаагаар сунжирч иргэний дайн болох  аюултай байгаа аж. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэл хийсэн юм. Гадаадын цэрэг-улс-төрийн дарамт шахалт нь  хүн амын байдлыг улам хурцатгаж болох юм. Ийм санааг Саудын Араб, Герман, Түркийн улс хэлж байна. Ливээс хол орших Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавес байдлыг тогтвортой болгох олон улсын зуучлалын комиссийг байгуулах санал гаргасан.  Түүний санаачлагыг Вашингтон үл итгэх байдалтай хүлээж авсан. Ерөнхийлөгч Барак Обама нь ямарч өчиггүй Кадафи нь явах ёстой гэж мэдэгдсэн.  Ямарч тохиолдолд. Тэрээр сөрөг хүчнийхэнтэй тохирох боломж гарсан ч тэр шүү дээ. Гэхдээ энэ бол онолын хувьд юм. Сөрөг хүчнийхэн АНУ-аар дэмжигдсэн учраас эрх баригчидтай хэлэлцээ хийхээс татгалзаж байна.  “Национальная оборона” /Үндэсний батлан хамгаалах”/ сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Игорь Коротченко ярихдаа: «Тайван замын байдлыг тогтворжуулах төлөвлөгөөг эс хүлээж авахдаа сөрөг хүчин Барууныханд тулгуурлаж буй хэрэг. АНУ, Франц болон Их Британий цэргийн оролцоо өдөр ирэх тутам тодорхой болж байна. Ливийн эргүүд дээр  АНУ-ын тодорхой хэмжээний цэрэг-далайн бүлэглэл төвлөрч байгаа болон их британий бөмбөгдөгч онгоцнуудыг бүс нутагт шилжүүлсэн явдал нь дайнд бэлтгэх ажил эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэгийг тохиромжтой хүлээж авахуулахын тулд  Каддафийн  дүрийг ад чөтгөр болгож байна» гэлээ. Барууны ХМХ  засгийн хүчнүүд босогчдын дунд гарсан мөргөлдөөний дүнд мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа. Тус улсад гарч буй хүмүүнлэгийн сүйрлийн тухай , хил дээр 80 мянга, 140 мянга, 200 мянга ч гэж  дүрвэгсдийн тоог хурдацтай нь аргагуй бичиж байгаа нь уг мэдээллүүдэд үнэн гэх итгэл төрүүлэхгүй байна гэж ОХУ-ын Дорно-Дахины судлалын хүрээлэнгийн  араб-ислам судлалын институтын захирал Александр Филоник тэмдэглэж байна. «Миний бодоход 200 мянга гэдэг тоо баримтыг шалгах ёстой. Яагаад гэвэл тун саяхан цөөхөн тооны дүрвэгсэд байсан. Гэхдээ ямарч тохиолдолд тэр Тунистэй залгаа хил нь нэг их том биш, жижигхэн газар шүү дээ. Зарчмын хувьд бол олон улсын хамтын нийгэмлэг нь маш шуурхай тусламж үзүүлсэн, энэ тусламжийг 5-7 хоногт шийдэж болох л байсан. Тус улсад хүмүүнлэгийн сүйрэл болсон гэж ярих үндэслэл одооогоор алга байна» гэж Александр Филоник хэллээ. Шинжээчид дүгнэхдээ: ийм маягийн мэдээллээр барууныхан олон нийтийн  санааг гадаадын цэргийг оруулах нь зүйтэй гэсэн чиглэл рүү хандуулж бэлдэж байна. Одоохондоо тэднийг ливийн сөрөг хүчний удирдагчийн Каддафийг үзэн ядаж байгаа ч, гадаадын эзлэгчдийг өөрийн нутагтаа оруулахыг тэсвэрлэхгүй гэсэн мэдэгдэл барьж байна.