Кавказын аюулгүй болон тогтвортой байдлыг хангах мэтгэлцээний 15 дахь үе  Женевт  эхэллээ. НҮБ, ЕХ болон  ЕАБХАБ –ын ивээл дор болж байгаа тус арга хэмжээнд Орос, Абхаз, Гүрж, АНУ болон Өмнөд Осети улсууд оролцож байна. Хэлэлцүүлэг ажлын хоёр  бүлэгт хуваагдан явж байна. Энэ нь аюулгүй байдлын асуудал  болон хүмүүнлэгийн зэрэг сэдэв юм. Мэтгэлцээний үеээр хүч хэрэглэхгүй байх тухай хэлэлцээрт Абхаз, Өмөнд Осети хоёр гарын үсэг зурах  ёстой юм.  2008 оны 8-р сард Гүрж улс нь Өмнөд Осети рүү дайрсаны дараа Орос, Францын  хоёр ерөнхийлөгчийн харилцан тохиролцсоны дагуу Женевийн мэтгэлцээнийг хоёр жил гаруй хугацаанд явуулж ирсэн.