Долоон мянган  км-ийн алс ч  энэ нь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд огтхон нөлөөгүй зүйл  гэж Халимагийн Элстэй хотын Монголын  мэдээлэл-соёлын төвийн  тэргүүн Баатар Очиров яриагаа эхлэв. Тэрээр таван жилийн өмнө байгуулагдсан энэ төвийн захирлаар саяхнаас ажиллах болсон юм. Халимаг улс нь Орос улсын европын хэсгийн зүүн-өмнөд хэсэгт оршидог юм. Нутаг дэвсгэрийн хувьд Бельги, Дани, Швейцарь болон Голланд улсын нутгаас том юм. Халимагууд нь баруун монголын нэг  үндэстэн. Тэд  XVI – XVII зууны үед Төв Азиас доод Волга руу нүүдэллэн ирсэн ойрдын омогуудын үр удам. Баатар Очиров ярихдаа: «Халимагийн хүн амын ихэнх нь монголын тухай  нийтлэг ойлголттой  явдаг. Гэхдээ тэд монголыг маш их сонирходог. Бид нэг түүхтэй, нэг цустай, шашин бас нэг. Гэхдээ бид бие биенээсээ алс  хол оршидог. Хүн бүр тасалбар аваад Монголд очих боломжгүй байдаг. Үүнд багагуй мөнгө орох учраас тэр шүү дээ. Тиймээс бид Элстэд монголын мэдээлэл-соёлын төвийг байгуулж, улмаар бие биенээ ойртуулах гэсэн санаа юм. Манай төв  монгол -халимагийн соёлын хөтлөгч. Бид монголын жүжигчид, дуу хөгжмийн хамтлагуудыг урьж, үзэсгэлэн гаргадаг. Жишээ нь: өнгөрсөн оны 11-р сард Элстэй хотод Монголын үндэсний найрал хөгжмийн чуулгын тоглолт  амжиллтай болж өнгөрсөн. Монголын үндэсний хөгжмийн төрөлх аялгуу манай хүн амын  дунд сэтгэл хөдлөм бахарлал төрүүлдэг гэж Баатар Очиров хэллээ. Бидний үед эдийн засгийн хэлхээ холбоо нь  их ач холбогдолтой юм гэсэн сурвалжлагчийн асуултанд Б.Очиров хариулахдаа: “Хил хязгааргүй бизнес” гэж бид монголын  хамтын ажиллагааныхаа  нэг чиглэлийг нэрлэсэн юм. Хамгийн гол нь Монголоос хөрөнгө оруулалт татах явдал юм. Хэдхэн өдрийн өмнө Элстэй хотын хурлын төлөөлөгчид Улаанбаатараас буцаж ирсэн юм. Бид тэнд нэртэй бизнесменүүдтэй нилээд хэдэн уулзалт зохиож, тэднийг Элистэд ирж орон нутгийн байдалтай, зорилго чиглэлүүдтэй  танилцахыг урьсан юм» гэлээ. Халимагт монголын бизнес хөгжих ирээдүй байгаа. Юуны өмнө энэ нь хөдөө аж ахуй, тодруулбал, мал аж ахуй юм. Сүүлийн үед  жуулчны дэд бүтэцтэй болж байна. Монголын бизнесменүүд “Дэлхийн монголчууд” томоохон төслийн хүрээнд түүх-жуулчны төвийг барихад оролцох чиглэлтэй байна. Энэ ажил ойрын үед эхэлнэ.  Түүнд  Оросын бас нэгэн бүс нутаг болох Буриад улсын  үзмэрээс  тавигдана. Мөн тэр төвд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗАО-ны Синьзянь – Уйгарын  угсаатны үзмэрүүд байх юм.   Энд дорнын анагаах ухааны төв, Монгол, Буриадын  бараа бүтээгдэхүүний дэлгүүр ч ажиллах юм.