Орос Улсад “Домодедово” онгоцны буудал дээр болсон эмгэнэлт явдлын хохирогчдыг нэхэн санаж байна. 40 хоногийн өмнө террорист амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж улмаар 37 хүний амь эрсдэн, зуу гаруй хүн шархадсан юм. 1-рсарын 24-нд бөмбөг дэлбэрсэний дараа, Орос улсын ерөнхийлөгч тээврийн аюулгүй байдлын хяналтыг эрчимжүүлэх тухай мэдэгдэл хийсэн. Дмитрий Медведев Засгийн газарт техникийн хэрэгсэлийн боловсруулалт хийх тусгай дэд бүтэц байгуулахыг даалгасан юм. Түүнчлэн, төрийн тэргүүн нь  аюулгүй байдлыг хангах хөрөнгө зарцуулалтын үр ашгийг шалган, нохой сургалтын албыг өргөтгөхийг даалгасан юм. Ерөнхийлөгч метро, вокзал болон онгоцны буудлуудын аюулгүй байдлыг гэнэтийн айлчлалаараа өөрийн биеэр очиж шалгасан юм. Тэрээр тэнд харсан зүйлд сэтгэл дундуур үлдсэн билээ. «Домодедово»-д болсон халдлагыг мөрдөн байаагчид онгоцны буудлыг дэлбэлэхэд дээрэмчдийн бүлэглэл холбоотой болохыг баримтаар нотолсоор байна. Саяхан Чечений  Ачха-Мартановский районд саатуулагдаад байгаа хоёр хүн халдлагын зохион байгуулагчдыг нэрлэсэн аж. Эх сурвалжаас ирсэн мэдээнээс үзвэл: сэжигтний нэр Аслан Бютукаев, тэрээр “Рия ас-Салихийн” амиа золиослогчдын батальоныг толгойлогч.  Дээрэмчид мэдээлэхдээ  Бютукаев нь Домодедовод амиа золиосолсон Магомед Евлоевыг  өөрийн гараар бэлтгэсэн гэжээ. Тэр гунигт явдлаас хойш сар гаруй хугацаа өнгөрчээ.  Тээврийн аюулгүй байдал аажимаар засарч, зарим  өөрчлөлтүүд хийгдэж байна. Хамгийн чухал нь үүнд тайвширч огт болохгүй юм. Халдлага болсон цаг хугацаа бүдгэрэх тусам, аюулгүй системд муугаар нөлөөлнө гэж “Оросын дуу хоолойд” Москва хотын Думын аюулгүй байдлын комиссийн орлогч дарга Сергей Гончаров ярив. Тэр хэлэхдээ: «Бидний нэвтрүүлж буй систем нь одоохондоо сайн ажиллаж байна. Хамгийн аймшигтай зүйл нь юу гэвэл хэрэв бид гунигт явдлын дараа жаахан тайвширах л юм бол   дахиад л юм эхэлнэ. Манай  дээд засаглал хамгийн гол нь энэ ажлын эрчийг одоогийн байдлаар хадгалж үлдэх нь юу юунаас чухал гэж үзэж байна. Онгоцны буудлуудыг  ажилдаа  сайн хүмүүсийн гарт өгөхийн зэрэгцээ эзэн нь юу хариуцахав, улс юуг нь хариуцахав  гэдгийг шийдэх хэрэгтэй байна.  Миний бодлоор бол улс аюулгүй байдлыг хариуцсан  нь дээр» гэлээ. Асуудлыг ингэж шийдэхийг ихэнх оросууд дэмжиж байна. Санал асуулгын дүнгээс үзэхэд оролцогчдын 40 гаруй  %  нь тээврийн объектуудын аюулгүй байдлыг холбооны улс хариуцах ёстой гэж үзэж байна. Терроризмыг аюулт үзэгдэл гэж авч үзэх юм бол түүнтэй тэмцэх ажлыг дан ганц хүчний бүтэц иргэний нийгэмтэй хамтарсан харилцан ажиллагаа л амжилтанд хүргэнэ. Үүний тулд Үндэсний терроризмын эсрэг хороо тусгай нэгдсэн байгууллага байгуулахыг санал болгож байна. Тэр нь нийгэм болон хүчнийхний холбоог ханган, хялбар амьдралаар амьдардаг террористуудын үл итгэлцлийн уур амьсгалыг арилгах зорилготой юм.