Санкт-Петербург хотод цагаачдын “Туран” сонины  анхны  дугаар гарлаа. Энэ сонин нь нэгэн зэрэг орос, узбек, тажик хэл дээр гарах юм. Хэвлэл нь цагаачдад хойд нийслэлд ажиллаж амьдрахад нь тус дөхөм болох аж. Тус сонинд байнга хуулийн зөвлөгөө, утас, шаардлагатай хаяг болон бяцхан узбек-орос хэлний ярианы дэвтэр нийтлэгдэж байх юм. Сонины бас нэг чухал булан бол  хойд нийслэлийн урлаг соёлын болон түүний уламжлал, суут хүмүүсийн тухай, зуу гаруй үндэстэн амьдардаг тус хотын түүхийн сонирхолтой мөчлөгөөс нийтэлж байх юм. “Туран” сонин олон нийтийн газруудаар үнэгүй тараагдах аж. Санкт-Петербургийн  Улсын цагаачлалын албаны удирдах газраас мэдээлсэнээр одоо тус хотод зөвхөн Узбекистан улсаас гэхэд л 400 мянган хүн ажиллаж байна.