«Ливи улс нь иргэний дайны ирмэг дээр тулж ирээд байна. Бидний зорилго -  өөрийн иргэдээ аврах ажил юм» гэж  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев онцгой байдлын сайд Сергей Шойгутай уулзахдаа хэлэв. Үүний өмнө ОБЯ Ливиэс оросын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлаа дуусгасан юм.  «Энэ нь  хүнд хэцүү ажил байсан юм.  Бид энэ ажлыг  хэт сунжруулсан ч бусад орноос ялгаатай нь эхэлж хийсэн юм. Энэ ажиллагаа нь маш тодорхой , өндөр түвшинд төлөвлөгөөтэй хийгдэлээ” гэж Дмитрий Медведев цохон тэмдэглэв.