Өнөөдөр, 3-рсарын 4-нд  Орос улсад москвагийн “Домодедово” олон улсын онгоцны буудалд  дэлбэрэлт болсон гунигтай явдлаас хойш яг 40 хоног болж байна. Энэ хугацаанд нас  барсан хүмүүсийн тоо 35 –аас 37 болжээ. Мөрдөн байцаах байгуулагууд энэ хэргээр гурван хүнийг саатуулан ял мэдүүлээд байна. “Домодедово”д 1-р сарын 24 ний 16 цаг 32 минутад хүлээлгийн танхимд  хүмүүс байх үеэр  дэлбэрэлт болсон юм. Нас барсан хүмүүсийн дунд Украин, Тажикистан, Узбекистан, Киргиз, Австр, Их Британи болон Германы иргэд байжээ. Энэ халдлагад нийтдээ 190 хүн өртжээ.