Орос Улс Ливийн хүн амд  шаардлагатай үед нь туслахаар бэлтгэж байна гэж Оросын Онцгой байдлын яамны Олон улсын үйл ажиллагааны газрын / департаментын / захирал Юрий Бражников мэдэгдэв. “ Бид Ливийг орхин Египт болон Тунисын хил давж байгаа мянга мянган  иргэдэд туслахаар бэлтгэж байна. Бидний ажлын туршлага тэдэнд ийм тусламж тун их  шаардлагатай гэдгийг хэлж байна” гэж тэр хэлэв.  “ Энэ улсад хүнсний зүйл хомс, тэндээс олон эмч нар гарч явсан, цаашид байдал улам хурцдана. Иймээс туслалцаан нь их шаардлагатай байгаа юм . Тусламж үзүүлэх асуудал нь одоо маш шуурхай хэлэлцэгдэж байна”гэж Бражников тэмдэглэв. Ливийг  42 жил удирдсан Муаммар Каддафийг огцруулахыг шаардсан эсэргүүцэлийн жагсаал 2-р сарын 15-нд эхлээд бөгөөд одоо болтол үргэлжилсээр байна. Эрх баригчид босогчдыг хэрцгийгээр нухчин дарж байна.