Парис хотноо  “Сколково” сан Францын эрчим хүчний “Astom” болон Европын аэросансар,  хамгаалалтын концерн  EADS хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурсан баримт бичиг нь Орос-Франц хоёрын хамтын ажиллагааны  баялаг түүхийн үргэлжлэл юм. Өнөөдөр  EADS  болон Astom энэ хоёр компаний технологийн хэлхээ холбоо нь оросын байгууллагуудтай  нэгдсэн аэросансарын корпорацийн болон тээврийн машин-угсралтын чиглэлээр илүүтэй хөгжсөн явдал юм. “Сколково” сангийн шинжлэх ухааны үйл ажиллагааны  ирээдүй болон тодорхой чиглэлүүдийн тухай Оросын шинэтгэлийн төвийн дэд ерөнхийлөгч Станислав Наумов ярихдаа: «Сколково нь 21 зууны фабрика юм. Тиймээс энд зөвхөн шинжлэх-ухааны үйл ажиллагааны дүнгийн талаар Орос улсад танигдасан  таван чиглэлийг ярих нь зүйтэй.  Эрчим хүчний үр ашиг, мэдээллийн болон цөмийн технологи, анагах ухаан болон  биотехнологи. Эдгээр таван чиглэлээр одоо урт хугацааны технологийн хөгжлийн ирээдүйг тодорхойлж байна. Ингэхдээ салбаруудыг тодруулж, илүү их эдийн засгийн үр ашигтай болохыг нь  судлаж байна» гэлээ. Сколковогийн нутаг дэвсгэр дээр 400 га газарт таван орчин үеийн төвүүд сүндэрлэх болно. Ирээдүйн чиглэлүүдийн тоогоор энэ хотод их сургууль, офисын төв, технологийн болон үйлдвэрлэлийн байр байх бөгөөд нийт 20 мянган хүн  ажиллана. Мэргэжилтнүүдийн үэзж буйгаар энэ төсөл дээр ирээдүйн хотын хүн ам болон тээврийн дэд бүтэц тусгагдсан байна.  Энэ бүгд нь шинэ амьдралын төсөөлөлтэй ижил чанартай юм. “Сколково” Сангийн тэргүүн Виктор Вексельберг албан ёсны танилцуулах арга хэмжээний дараа  мэдэгдэхдээ «Сүүлийн гурван сард 28 оролцогч  төсөл бүртгэгдсэн, нийтдээ зуу орчим байгаа юм. Энэ жил дэлхийн томоохон 15 компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар зорьж байна» гэв.