Орос улс «Дозор-100» нисэгчгүй нисдэг цоо шинэ загварын аппаратаа  Москвад «Олон зорилтот нисэгчгүй цогцолбор» үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Франц, Швед, Грек, Их Британи, Испанийн компаниуд үзэсгэлэнд оролцов. ХХ1 зуунд нисэгчгүй багаж хэрэглэх хүрээ нэлээд өргөжинэ гэж шинжээчид таамаглаж байна.Эдүгээ цэргийнхэн ийм аппаратыг тагнан турших ажиллагаандаа хэрэглэж байна. Тэд терроризм, мансууруулах бодисын нууц  тээвэрлэлт, хууль бус цагаачлалтай тэмцэх болон улсын хил хамгаалах, ойн  гал түймрийг сөнөөхөд ашиг тустай. Нефть хийн компаниуд ч нисэгчүй цогцолборыг сонирхож байна. Авсаархан нисдэг аппаратаар олон зуун км урт хийн хоолойг шалгадаг. Оросын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн бүтээл гадаадынхаас дутуу биш. Орлан, Иркут, ZALA  зэрэг цогцолбор хамгийн үр ашигтай ирээдүйтэй гэж нисэгчгүй аппаратын UAV RU тусгай порталын удирдагч Денис Федутинов тэмдэглээд «Санкт-Петербургийн «Кронштадт» компаниэс тавьсан «Дозор-100» цогцолбор тактикийн ангилалд хамрагдана. Энэ багаж  тагнан турших, байг олж илрүүлж ажиглах, өдөр, шөнийн мониторинг хийх зорилттой. Мөн алс хол нисэх чадвартай, ашигт ачаалал» гэв. Цагт 150 км хурдтай «Дозор» нисэгчгүй багаж  10 цагийн нислэг хийнэ. Далавч нь 6 метр юм. Урт далавч нислэгийн чанарыг дээшлүүлэх, түлшний зарцуулалтыг хэмнэх боломжтой. Хэрэглэсэн хийг гадагшаа гаргах систем нь их бие дотор байгаа нь багажийн илчийг мэдрэх боломжийг багасгав. БХЯ «Дозор» ангилалын багаажаас гадна тагнан турших, байг илрүүлэх «Типчак» нисэгчгүй  багаажийг ашиглана. Өнгөрсөн онд хээрийн туршилтаар шалгарсан Харцгай, Орлан, Элерон зэрэг гурван авсаархан багажийг сонгож авсан юм. ZALA  оросын компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр компанид бүтээсэн нисдэг тэрэг маягийн олон зорилтот нисэгчгүй багажийг «Мистраль» нисдэг тэрэг тээгч хөлөгт хэрэглэж болно. Энэ багаж тэнгис далайд яваа хөлгөөс нисч буух чадвартайгаас  гадна янз бүрийн зорилтыг тэнгис далайд биелүүлнэ. Энэ оны 8-р сард Москва орчмын Жуковский хотноо болох МАКС-2011 агаар сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр мөн аппаратыг үзэгч олонд танилцуулна.