Каддафийн агаарын хүчин Марс-Брег боомтод хоногийн дотор  хоёр дахь удаагаа агаарын цохилт хийв. Гэхдээ босогчид боомтыг хамгаалсаар байна. Аль Жазир телевизийн сувгийн мэдээлсэнээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 12 болжээ. Үүний өмнө сөрөг хүчнийхэн Каддафийн дайралтаас  томоохон нефть болон хийн агуулахын  ойролцоох Марс-Брегийг хамгаалан байлдасан аж. Хэрэв дэглэмийн цэргүүд орон нутгийн онгоцны буудлын талбайг эзлэн авсан бол тэд тус улсын хоёр дахь хот Бенгазийг бөмбөгдөх байлаа. Эль-Бейда хотын эмнэлэг хотыг болон ойролцоо суурин газруудыг бөмбөгдөх үеээр  шархадсан хүмүүсээр дүүрчээ. Хоногийн дотор энд 6 хүн нас барж, шархадсан хүмүүсийн тоо хэдэн арваар тоологдох болжээ. Эль-Бейдын босогчид нь танкийн эсрэг  буу болон миномётоор эрх баригчдын  байнгын арми, гадаадын хөлсний цэргийн эсрэг тэмцлээ явуулж байна .