Орос улс ЕХ-той хамтран Афганистан дахь  мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэнэ. Мансууруулах  бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны албаны захирал Виктор Иванов италийн мэргэжилтнүүдтэй уулзахдаа Москва Брюссель хоёрын хүчин чармайлтыг нэгтгэхийг санал болгов.  ЕХ-ны гишуун орнууд болон Орос , Иран хоёр героин их хэмжээгээр хэрэглэгч улсууд болжээ. Итали газар зүйн байрлалаас болж  мансууруулах бодис тээх хэд хэдэн замын уулзар дээр буюу  үнэн чанартаа «мансууруулах бодисын бүслэлтэд» байна. Иймээс Афганистан дахь мансууруулах бодисын үйдвэрлэлтэй хамтран тэмцэх хөтөлбөр Италид нэн чухал гэж Виктор Иванов мэдэгдээд «Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл Италийг түгшүүлж байна. Тус улсад мансууруулах бодис хоёр замаар нэвтэрч байна. Турк, Албани ба хуучин Югославын БНУлс байгаад тусгаар тогтносон орнуудыг дамжин Балканы хойгийн замаар болон Ливи, Газрын Дундад тэнгис дамжин Хойд Африкаас нэвтэрч байна. Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлийг устгах төлөвлөгөөг ЕХ-ны гишүүн Итали улстай хамтран боловсруулж байна» гэв. Виктор Иванов ерөнхийлөгч Дмитрий Медведевийн сайшаасан «Солонго-2» оросын хөтөлбөрийг  өнгөрсөн оны 3-р сард Брюссельд ЕХ-ны төв байранд  тодорхой мэдээлсэн  билээ. Төлөвлөгөөний долоон зүйл ангийг хэрэгжүүлэх нь Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлийг бүрэн төгс устгах үр дүнтэй болно. НҮБ-ын АЗ-өөс эл асуудлыг энх тайван аюулгүй байдалд тулгарсан аюул хэмээн үзэх статустай болгох нь анхны болзол юм. Афганистаны эдийн засгийг өрнүүлэх болон мансууруулах бодисын лабораториудыг устгах, хамтран ажиллах алхамуудыг баримт бичигт тодорхойлжээ.  Өнгөрсөн онд батласан ЕХ-ны  афганистаны стратеги оросын төлөвлөгөөг олон талаар давтаж, арвижуулж байна. Оросын албаны тэргүүтэй уулзсан Европын парламентын депутат Пино Арлаки тус стратегийг боловсруулжээ. Тэрээр хэлэхдээ «НАТО өөрий нь ердийн чиг шугамыг баримтлан ажиллаж байна. Эвсэл мөн асуудлыг тоомсорлохгүй байна. Түүнийг шийдвэрлэх төлөвлөгөө бидэнд  үгүй  гээд  ийм асуудал ердөө байхгүй мэтээр харуулж байна.АНУ-аас Афганистанд мансууруулах бодисын түүхий эд болох ургамлын талбайг устгах ажиллагаа явуулахгүй байна. Хаяа нэг явуулвал үр дүнд хурэхгүй байна. Сонирхогч өөр тал чухамхуу Европ ба Орос улс ийм тэмцэл хийж, илүү шийдвэртэй стратеги баримтлах цаг болсон» гэв. АНУ ба НАТО-гийн орнуудын цэргийг 2001 онд Афганистанд оруулсан юм. Тэр үеэс хойш тус улсад мансууруулах бодисын үйлдвэрлэл  бүр  40 дахин өсөн нэмэгджээ. Орос, ЕХ-ны хамтрасан хөтөлбөр таван жилийн хугацаатай. Төлөвлөгөөг бүр энэ онд НҮБ-д хэлэлцуулэхээр оруулах төлөвгөөтэй гэж Хүн ам зүй, цагаачлал, бүс нутгийн хөгжлийн хүрээлэнгийн ажиглагчдын зөвлөлийн дарга Юрий Крупнов  хэлээд «Түүнийг ирэх оноос хүчин төгөлдөр болгоход шаардлагатай эрх зүйн бүх механизм байгаа. Харин түүнээс өмнө ч хүчин төгөлдөр болж магадгүй. Энэ нь НҮБ-ын АЗ-ийн шийдвэрээс шалтгаална. АЗ шаардлагатай тохиолдолд хуралдаж, шуурхай шийдвэр гаргаж мэднэ. Орос улс, ЕХ мөн төлөвлөгөөг дэмжиж төдийгүй АНУ ба НҮБ-ын байгууллагууд түүнийг их сонирхож байна. Гэвч эхлээд түүнийг гол гол этгээд дэмжих ёстой. Төлөвлөгөө Орос,ЕХ,АНУ,НҮБ зэрэг мансууруулах бодисын эсрэг дөрвөл бий болтол хүчин төгөлдөр болож чадахгүй» гэлээ. Энэ асуудлын шийдвэрийг хойшлуулж болохгүйг Москва Брюссель хоёр ойлгож байна. Жилд 711 тонн мансууруулах бодис ЕХ-ны орнуудад, 548 тонн Орос улсад нэвтэрч байна. Шийдвэр удаашрах тусам их эрсдэлийг дагуулна.