Пүрэв гаригт НҮБ -ын Олон улсын шүүх /ОУШ/Ливийн хүчирхийлэлийн асуудлаар байцаан шүүх ажиллагааг албан ёсоор эхэллээ. Шүүхийн Ерөнхий прокурор Луис Морено - Окампо өөрийн биеээр энгийн ардуудыг үхэлд хүргэсэн буруутнууд-  байгууллага болон хүмүүсийг хариуцлагад татна. Олон улсын шүүхийн /ОУШ/ энэ шургуу ажиллагаа нь Ливид болсон “хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг“  үйлдсэн байж магад зүйтэй холбоотой юм. Албан ёсны шүүн таслах ажиллагаа явуулахын тулд прокуроруудад нилээд хэдэн сар, тэр ч бүү хэл хэдэн жил ч  шаардагдадаг. 2-р сарын 15-нд Ливид гарсан аюулгүйн хүчнийхний гадаадын хөлсний цэргүүдтэй хамт нутгийн энгийн ардуудтай хийсэн сөргөлдөөний улмаас энгийн номхон хоёр мянга орчим хүнийн амь эрсэдсэн билээ. Зарим эх сурвалжууд 6 мянга ч гэж бичиж байна. Үүний үнэн эсэхийг ОУШ  нотлох ёстой.Үнэндээ Муаммар Каддафи нь үйл явдлын ийм  өрнөлийг урьдаар харсан бололтой , тэгээд  НҮБ-ын  болон НАТО-г засгийн эрх баригчдын эсрэг тэмцэлд хүмүүс хэрхэн  ямар нөхцөлд амиа алдсаныг тодруулж өгөхийг уриалсан юм. Ингэхдээ эрх баригчид нь  цэргийн хүч хэрэглэх шаардлагатай байсан  гэдгээ анхааруулж байсан юм.Лхагва гаригт  Каддафи нь  тус оронд эмх замбараагүй байдал гарсанаас хойш анх удаа ихээхэн хуурай замын  болон агаарын  цэргийн  ихээхэн хэмжээний хүчийг төвлөрүүлэн  Аджабия  хот, Брег боомтыг сөрөг хүчнийхнээс салган авах гэж тэмцэл хийлээ. Нефтийн экспорт хаанаас хийгдэж байна вэ гэвэл тэнд гадаадын нефтийн компаний төв байр байдаг аж. Тэрчлэн Каддафид түүний үнэнч нөхдүүд төдийлөн амжилт авчирч чадсангүй. Тэд зөвхөн боомтыг  авах үед л нилээд хэдэн районыг эзлэн авсан боловч , Аджабио хотод бүр бут цохигдосон юм. Тэгсэн хэдий ч мягмар гаригт сөрөг хүчнийхэн гадаадынхны дэмжлэгийг авахаас эрс татгалзсан юм.  Харин өчигдөр  тэд өөрийн  байгаа хүчиндээ эргэлзэж , гадаадын дэмжлэг авч магадгүй гэдгээ мэдэгдэсэн юм. Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлсэнээр босогчдын талд америкийн тусгайгийнхан байгаа аж. Мэдээж хэрэг,  энэ тухай Пентагон одоохондоо дуугуй л байгаа. Тэрээр Ливийн мөргөлдөөнд НАТО-гийн цэргийг оруулсандаа  дэмжлэг хайн санаа зовнисоор суугаа.  АНУ-ын БХЯ-ны сайд Роберт Гейтс нь НАТО-гийн дотор энэ талаар ямар нэгэн санал зөрөлдөөн үгүй гэдгийг мэдэгдэсэн. Харин НҮБ-ын АЗ –ийн      Ливийн асуудлаар гаргасан  Тогтоол нь үүнд эрх өгч байгаа хэрэг огтхон ч биш юм гэж “Новая Евразия”/«Шинэ Еврази»/  сангийн Ерөнхийлөгч Андрей Кортунов  тэмдэглэж байна. Тэр хэлэхдээ: «Хэрэв эрх барих төв байгууллага нь байдлыг хяналтандаа авч чадахгуй болж , хүн амын болон дүрвэгсэдийн нас барсан тоо  их байгаа бол, мэдээж энэ нь залгаа хөрш орнуудыг заавал дайрна. Энэ нь олон улсын байгууллагад  хүмүүнлэгийн интервенц /дотоодод нэвтрэн орох/ хийх эрх олгож байгаа юм. Гэхдээ зарчмын хувьд бол интервенцийг  ямар шатанд ийм эрхтэй хэрэгжүүлэх вэ гэсэн тодорхой томъеолол одоогоор үгүй. Ямарч тохиолдолд НҮБ-ын АЗ дээр ийм асуудлууд хэлэцэгдэж байгаа. Үүний дүнд аль нэг улсад болон, эвсэлд хүмүүнлэгийн тусламжийн интервенц олгох мандатыг шийдэдэг. Ливийн байдал бол ийм ирмэгт тулж ирээд байгаа, гэхдээ түүний удирдагчид интервенцийн эсрэг байж таарна. Байдал хяналтанд байгаа  үүнд  гадаадын оролцоо хэрэггүй гэж өнөөдөр тэд мэдэгдлээ» гэлээ. Хүчний ажиллагаагаар Ливийн агаарын орон зайг хаахад, Каддафийн агаараас  энгийн ардуудыг бөмбөгдөх боломжийг нь хаана гэж үзэх нь биелэгдэхэд тун хэцүү. Одоогийн нөхцөлд бол энэ нь хүчингүй юм. Яагаад гэвэл АНУ-д  болон  НАТО нь нэр төрөө  бодсон ч гэсэн ийм зүйлийг хийхэд амаргүй. Харин Ливийн хэрэгт цааш оролцох нь дэлхий нийтэд шинэ саад бэрхшээл авчирна. Энэ нь дэлхийн зах зээлийн нефтийн үнийн ээлжит өсөлт,Каддафийн химийн зэвсэг хэрэглэнэ гэсэн заналхийлэл, өсөн нэмэгдэж буй нас барсан хүний тоо, өнөөдөр бусад улс орнууд нүүрлэж байгаа исламын аюул занал тулж ирээд байна. Ямар ч гэсэн , лхагва гаригт Суэцийн сувгаар  Газрын Дундад тэнгис рүү АНУ-ын Далайн цэргийн хүчний хоёр том десантны  онгоц орж ирлээ. Тэдний нэг дээр 42 нисдэг тэрэг байна. Тэд Ливийн эргүүд рүү чиглэж явна.