Оросын газар зүйн нийгэмлэгээс Орост байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Сонирхуулсан чиглэлүүд хашир аялагчдыг ч бишрүүлэв.Байгалийн аялал жуулчлал нь онгон байгаль хэвээр хадгалагдсан  дэлхийн өнцөг булангаар аялаж амрах төрөл юм. Орост ийм нутаг олон. Тэнд аялаж үзэх боломж хүмүүст олгох хэрэгтэй гэж Оросын газар зүйн нийгэмлэгийн медиа-төслүүдийн продюсер Ксения Мишонова үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Бид «Оросын гайхамшиг» төслийн хүрээнд  хэд хэдэн маршрут  «чиг замыг»  байгуулахаар шийдлээ. Жишээ нь «Туйлын чанадын домог» чиглэлийг дурдаж болно. Туйлын цагаригийн цаана аялах, «Живун» музей-цэцэрлэгт хүрээлэнд аравнайлах ёслолыг сонирхон үзэх  зэрэг таван өдрийн аялалын хүрээнд багтаж байна. Энэ байгалийн угсаатны зүйн музей-цэцэрлэгт хүрээлэн оршин суудаг жинхэнэ орчинд умардын уугуул  хүн амын соёлтой танилцуулж байна. Өвлийн урцыг аялагчдад үзүүлж, түүхий мах, загас боловсруулан хоол бэлтгэх аргад сургана. Мөн буга, нохой хөллөсөн чаргаар зугаалж болно» гэв. Түүнээс гадна Камчаткийн хойгийн галт уулнуудын тойронд аялах гайхамшигт чиг зам бий. Жуулчид 14 өдрийн дотор Алс Дорнодын хамгийн гоё галт уулнуудыг үзэж , халуун устай бүлгийн усанд сэлэж, орон нутгийн оршин суугчдын ахуйн байдалтай танилцана. Оросын газар зүйн нийгэмлэгийн төлөөлөгчийн хэлснээр  удахгүй Уссурийн тайга, «Хушийн хавцалд» аялаж болно. Карелид байгалийн аялал жуулчлалын их боломж нээгдэж байна. Бараг 10 метр өндөр европын томоохон Кивач усан хүрхрээ тэнд оршдог. Европын томоохон Ладога нуурын Валаамын олтриг аялагчдыг бишрүүлж байна. Орост ийм сонин  зуу орчим газар бий. Тэдгээрийг үзэх нь байгаль сонирхогч бүрт өргөсөн  нэг ёсны бэлэг болно. Байгалийн аялал жуулчлал Оросын түүхийн гүнд нэвтэрч, эртний ёс заншил, гар урлалтай танилцах боломж олгож байна гэж  Ксения Мишонова  хэлээд  «Оросын газар зүйн нийгэмлэг угсаатны зуй дээр ажиллаж байна. Энэ нийгэмлэг бүр 145 жилийн турш манай орны соёлын өв уламжлалыг судлаж байна. Оросын гар урлалыг хэвээр хадгалсан  Павловский посад, Владимир, Мстёра, Доод Новгород, Хохлома, Палех, Жостово зэрэг зургаан хотоор зургаан өдөр аялах  хөтөлбөрийг сонирхуулж байна. Энэ хөтөлбөр  ардын гар урлал сонирхогчдын анхаарлыг татах юм. Угсаатны зуйн уламжлалт зүйлс бизнес болон өөрийгөө нээж боловсруулахад  ашиг тустай» гэв.Оросын газар зүйн нийгэмлэг 2011 онд  нэрд гарсан жуулчин,угсаатны зүйч Николай Миклухо-Маклайн өдрийн тэмдэглэлийг нийтлэж, шувуу амьтны дуу болон амьд байгалийн өөр дуу чимээг нэвтрүүлэх «Амьдралын дуу авиа» интернет-радио станцыг ажиллуулах танин мэдэхүйн төлөвлөгөөг хэрэгжүүлэх юм.