Орос улсын санал болгож буй олон улсын аэросансарын систем нь дэлхийн хэмжээнд  улс орнуудыг  болон  олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч болох аймшигт сүйрлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Энэ төслийг 11 орон сонирхоод байна. Болох гэж байгаа болон эхлэж буй байгалийн сүйрэлүүд болох газар хөдлөлт, ойн түймэр, цунами, техногенны осол болон жижиг гаригийн сүйрэл нь хиймэл дагуул, тусгай онгоц, газрын удирдлагын систем, чиглүүлэгч хэрэгсэлүүд, холбоогоор дамжина. Эдгээр янз бүрийн  дохионууд нь үндэсний, бүс нутгийн болон олон улсын хямралын төвд ирнэ. Аюул тулгарах үед дээрх хэрэгслүүдээс мэдээлэл ирнэ,  тэрч бүү хэл НҮБ-ын бүтцүүдэд хүн амыг нүүлгэн шилжүүлэх зам-тээвэр  болон шаардагдлагатай  тусламжийг хүргэх ажилд нь асар их тустай болох юм. Дэлхийн хяналтын олон улсын аэросансарын системын нэгэн чухал хэсэг нь одоо байгаа чиглүүлэгчийн нөөц болон  холбоо бөгөөд үүнд оросын  ГЛОНАСС, америкийн  JPS  болон     газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн сүйрлийг мэдээлэх  20 мянга орчим удирдлагын төвүүд байх юм . Энэ   төсөлд гадаадын шинэ түншүүд нэмэгдэсээр л байна гэж Сансарын системийн эрдэм-шиннжилгээний институтын захирал Валерий Меньшиков ярьж байна.  «Бид нилээд хэдэн орнуудтай яриа хэлэлцээ хийсэн. Энэ бол Индонези Улс, энэ улс нь байгалийн сүйрэлд илүү их нэрвэгдсэн төдийгүй Бали аралд шаардлагатай бүс нутгийн салбар байгуулахад туслахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн   юм.  Украин улс бүр  ЗХУ-ын үеээс сансарын  бүхий л системийн ажлыг хангаж байсан  нөөц Евпаториг санал болгоод байгаа. Хэлэлцээр хийсэн Аргентин улс бас санал тавиад байна.  Хятад улстай нилээд идэвхитэй яриа хэлэлцээ  хийлээ. Хятадууд санхүүжилтэнд  оролцоход  бэлэн байгаагаа мэдэгдсэн.  Энэ төсөлд Австралийг оруулахаар яригдаж байна» гэж Валерий Меньшиков хэллээ.  Дэлхийгээс сансарыг хянах ажлыг телекамер, радар болон спектрметрээр тоноглогдсон хиймэл дагуул хянана. Эхний үед одоо хэрэглэж буй сансарын  аппаратуудаа ашиглана, харин яваандаа геофизикийн болон цаг агаарын шинж тэмдэгийг эхэн үед  нь илрүүлэх тусгай зориулалтын  сансарын аппарат шаарадагдана. Жилийн эцсээр Орос улс нь Белорустай хамтран “Союз-Сат-О” бага оврын хиймэл дагуул  барих гэж байна. Оросын системийн ихэнх хэсгийн элементүүд Белорустай хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих болно гэж Валерий Меньшиков цааш   ярилаа. «Хэрэв бид Орос-Беларусын хөтөлбөрийг биелүүлбэл,  оросын  хэсэг  бараг бүрэн баригдна. Манайд  үзэсгэлэнгээс алтан медаль хүртсэн  хүчтэй төвүүд, удирдлагын зарчмууд болон бас бус зүйлүүд байгаа» гэж Валерий Меньшиков тэмдэглэлээ .Одоо Орос улс дэлхийн хяналтын мониторингийн системд олон улсын эрх авахаар бүрдүүлж байна. Орос улс    патентаа авсан байгаа, түүний эзэмшигчээр нь  Хруничевын нэрэмжит төв болсон.  Системийг байгуулах  санал нь   Вашингтонд болсон сансарын  агентлагуудын тэргүүнүүдийн уулзалтан дээр  дэмжигдэсэн,  үүнд:   НАСА-гийн болон Европын сансарын агентлагуудын тэргүүнүүд байсан юм. Гэсэн хэдий ч   парламентууд хэрхэн шийдэхээс  шалтгаална. Үүнд 22 тэрбум доллар шаардагдах юм. Хэрэв ийм хэмжээний хөрөнгө олдох юм бол 2017 онд манай дэлхий аюулгүй нэгдсэн мэдээллийн  орон зайгаар хангагдана гэсэн үг. Эхлээд харахад энэ хөрөнгө нөсөр их санагдавч, байгалийн сүйрэлийг даван туулахад  үүнээс хавьгүй их хөрөнгө мөнгө зарцуулагдана. Индонезийн цунамийг аваад үзье л дээ, Пакистан, Иран, Чили, Хятад, Гаитид болсон газар хөдлөлтүүд гээд  эдгээр сүйрлээр хэдэн зуун мянган хүн үрэгдэсэн шүү дээ. Хэрэв дэлхийн хэмжээний мэдээллийн мониторингтой  байсан бол  хавьгүй бага байх байсан.