Франц улсад   “Сколково” төслийг ихэд сонирхож байна гэж Оросын засгийн газрын шадар сайд Александр Жуков мэдэгдэв. Тэрээр Парисд европын ЕАДС концерн болон  оросын шинэтгэлийн төв “Альстом”ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр үг хэлэхдээ ийнхүү тэмдэглэв. Жуков хэлэхдээ: “Хамтын ажиллагаанд зориулан хамгийн дээд зэргийн тааламжтай орчинг бүрдүүлэх болно ” гэв. Харилцан сонирхож буй хамтын ажиллагааны салбаруудын дунд эрчим хүч, сансар судлал, мэдээллийн технологийг цохон тэмдэглэв. “Сколково” техникийн шинэтгэлийн төвийн танилцуулах өдөрлөг дээр Засгийн газрын шадар сайд шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд эхнээсээ 700 сая доллар гаргаад байна гэв. Тэрээр Москвагийн орчим баригдах төв нь францын уран барилгын АРЕАП компаний зураг төслөөр баригдах бөгөөд, олон улсын уралдаанд шалгарсан ажээ. Сколково- шинжлэх ухааны хотхон нь Оросын техникийн шинэтгэл болон өндөр технологийн зүтгүүр болох ёстой юм. Үүнтэй уялдаад Орос улсад татварын болон гаалийн хөнгөлөлт эдлэх хамгийн тохиромжтой нөхцөлийг гадаадын мэргэжилтнүүдэд бий болгосон юм.