Орос улс Японд Оросын далбааг доромжилсон этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээс татгалзсанд эсэргүүцэл илэрхийллээ гэж Оросын  ГХЯ - наас лхагва гаригт   мэдэгдэв. Түүнчлэн, оросын эсрэг жагсаал зохион байгуулсан японы хоёр байгууллага болох " Дай Нихон Тюсей Досикай" /Аугаа Япон улсад үнэнч нөхдийн нийгэмлэг/  болон “ Хойд нутгийг буцаан авах эв нэгдлийн  лиги”-н удирдагчдыг ОХУ-д орохыг хориглов. Чухамдаа эдгээр байгууллагын төлөөлөгчид 2-р сард 7 -ны өдөр  Токио дахь ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд орос улсын төрийн далбааг  гутаан доромжилсон юм. Япон нь  Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-д  шилжин ирсэн Итуруп, Кунашир, Шитокан болон жижиг Курилын цуврал арлуудыг ОХУ-аас буцаахыг шаардаж байгаа юм.