2-р сарын 23 –нд БНАСАУ-д айлчлан тоглолтоор ирсэн Оросын “Найрал хөгжим - XXI-р зуун" хамтлагийн жүжигчид Ким Чен Ирт дурсгалын бэлгийг дамжуулав.  Түүнчлэн  Пхеньяны Мансу уулан дахь Ким Ир Сений хөшөөнд цэцэг өргөв. Солонгосчуудын сайн танил болох тус хамтлагийн уран сайхны удирдагч  болон удирдаач , ОХУ-ын ардын жүжигчин Павел Овсянников сонирхолтой бөгөөд олон талыг харуулсан  хөтөлбөрийг  толилуулах аж. 3-р сарын 3-нд Пхеньяны  Их театрт  оросын  хөгжимчдийн анхны тоглолт болно.Өнгөрсөн жилийн 5-р сард Ким Чен Ир Солонгосын симфони-найрал хөгжим, Оросын “Найрал хөгжим - XXI-р зуун”  хамтлагатай хамтарсан тоглолтыг үзэж сонирхсон юм. «Оросын хамтлаг нь  солонгосын ард түмэнд туйлын баяр баясгалан авчирч, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж байна» гэж БНАСАУ-ын дээд удирдагч үзэж байна.