Орос улсад хоёр дахь загварын тав дахь үеийн  сөнөөгч  онгоцыг амжиллтай туршлаа . Комсомольск –на-Амуре хотын /ОХУ-ын Алс-Дорнод/ онгоцны талбайгаас хөөрч агаарт 2  цаг орчим  байсан аж.  Онгоцны туршин-нисэгч Сергей Богданы мэдээлсэнээр онгоцны бүх  систем  сайн ажилласан байна. “Стелс” технологийн шинэ систем нь эсрэг талын радарт үл харагдадаг байна. Тэрээр тулалдаанд өдөр, шөнийн аль ч цаг үед нэгэн адил , ямарч цаг агаарын нөхцөлд оролцох чадвартай юм. Онгоц хамгийн сүүлийн үеийн компьютерийн цогцолбор техникээр тоноглогдсон төдийгүй шаардлагатай үед өөрийгөө жолоодож чадах аж. Анхны туршилт нь өнгөрсөн оны нэгдүгээр сард болж байжээ.