Ливийн орон нутгийн  жагсагчдын сөргөлдөөн нь  жинхэнэ утгаараа дайн болж хувирлаа. Брег хотын орчимд сөрөг хүчнийхэн онгоцны буудлыг эзлэн авахаар дайтаж байгаа Каддафийн цэргүүдийн  дайралтыг тогтоохыг оролдож байна. Тус улсын хоёр дахь хот  Бенгази нь   Каддафид агаараас дайралт хийхэд боломж  олгох юм, одоогоор тус хот босогчдын гарт байгаа юм. Мөргөлдөөн нь эрчимтэйгээр дайн тулаан болж өсөн, дайсагналцсан талууд танк, их буу хэрэглэж байна. Гэхдээ талуудын хүч тэнцвэргүй байна. Сөрөг хүчин  10 мянган хүнийг зэвсэглэжээ. Каддафийн арми нь 50 мянган цэрэгтэй  төдийгүй мөн африкийн хөлсний цэргүүд ч байгаа юм.  Үүнтэй зэрэгцэн Ливийн эргүүдэд  НАТО-гийн цэргийн усан онгоц ирсээр байна. Францчууд үүнийг гадаадынхныг нүүлгэн шилжүүлэх гэж байгаа оролдлого хэмээн тайлбарлаж байна. Америкчууд  өөрийн цэргийн оролцоог хүмүүнлэгийн зорилготой гэж тайлбарлав. Ливид олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал 2-р сарын 15 –наас үргэлжилж байгаа. Аюулгүй байдлын хүчний болон гадаадын хөлсний цэргийн  босогчидтой хийсэн  мөргөлдөөний улмаас янз бүрийн мэдээллээр нэгээс хоёр мянга орчим хүн амь эрсэджээ.  Гадаадын улс орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулсаар байна.