2006 оноос Халимагт «Фэлкон капитал» чехийн компанитой хамтран салхин эрчим хүчний парк нэг сууринд барих хөрөнгө оруулалтын нэн чухал  төслийг хэрэгжүүлж байна. Ирэх оны эхээр эрчим хүч анх удаа үйлдвэрлэж, Элст хотынхны хэрэгцээг бүрэн хангана. Мартагдсан салхин цахилгаан үүсгүүрийг тал нутагт сэргээж байна. Урьд нь хүмүүс  салхин эрчим хүчийг  тэнгис далайд ч хуурай газарт ч хэрэглэж байсныг бид түүхийн ба ШУ-ны бүтээлүүдээс мэднэ. Салхины хүчээр дарвуулт онгоц явж, үр тариаг ч тээрэмдэж байв. Өнгөрсөн зууны эхээр Орост нийт 1 сая киловаттын  хүчин чадалтай  2 сая гаруй салхин цахилгаан үүсгүүр ажиллаж байсан аж. Тэд октябрийн хувьсгалын дараа аажмаар эвдэрсэн байна. Халимагт салхины хүчээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төсөл чухал ач холбогдолтой юм. Салхин  цахилгаан станц барих нь бүс нутагт нэмэлт орлого өгч, ажлын шинэ шинэ орон тоог бий болгож, хамгийн гол нь БНУлс экологийн талаар цэвэр цахилгаан эрчим хүчтэй болно. 300 мегаваттын  хүчин чадалтай  төслийн бүрэн төгс  хувилбар бараг 600 сая еврогийн үнэтэй. Орос ба Халимаг дахь «Фэлкон капитал» чехийн компанийн бүрэн эрхт төлөөлөгч Дмитрий Кирмелашвилийн  хэлснээр бол мөн төсөл Орос Чехийн засгийн газар хоорондын комиссын ажлын нэг хэсэг болж байна гээд «Энэ нь хоёр орны эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төслийн нэг юм. Чехийн экспортын банк санхүүгийн хямралаас болж төслийг цаашид зээлжүүлэх асуудлаархи хэлэлцээг түр зогсоов. Иймээс европын бусад банкуудад арга буюу хандсан. Эдүгээ германы «Ландез банк Берлин» зээл олгож байна. Эхний зээл нь бараг 60 сая евро болов. Бид 2013 оны 3-р сарын 31-нд зээлийг буцаан төлж эхлэнэ. 15 сарын хугацаа зээл төлөхэд бүрэн бэлдэх боломж олгох юм. Мөн Оросын хадгаламжийн банктай эл асуудлаар хэлэлцээ хийж байна. Тус банк төсөлд нэгдэхийг хүсэв. 2012 онд салхин эрчим хүчний цогцолборын хүчин чадал 150 мегаватад хүрч, БНХалимаг Улсын хэрэгцээг бүрэн хангана. Мөн  2013 онд 300 мегаваттын хүчин чадалтай болж БНХалимагУлсыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах юм» гэж Дмитрий Кирмелашвили хэллээ. Өнөөгийн байдлаар «Фэлкон капитал» чехийн компани салхин цахилгаан эрчим хүчний төсөлд бараг 200 сая евро оруулаад байна. Энэ онд Халимагийн Приютненский районы Песчаное сууринд 11 салхин цахилгаан станцыг угсарч дууссан хоёр төхөөрөмжид нэмж байрлуулах юм.