Москва орчмын Наукоград Сколково хотхонд биологийн цуглуулга хадгалах төв байгуулагдлаа. Ийм санаачлагыг ОХУ-ын Олон нийтийн танхим   гаргажээ.Тэд Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевт бичсэн захидалд: Орос улс нь ургамалын  болон бичил биетний генетикийн банкаар  дэлхийд тавдугаар байр эзэлдэг. Оросын салангад цуглуулгуудын ихэнх нь хяналт, санхүүжилтээс болоод сүйрлийн ирмэгт ирээд байгаа юм. Ингэхдээ, Олон нийтийн танхим биотехнологи нь оросын эдийн засагт шинэтгэлийн нэг чиглэл болж чадна гэж үзэж байна гэжээ.