Валютын дайнд инфляци гол үүрэг гүйцэтгэв. Эдийн засаг нь хөгжиж буй орнууд  хүнсний бүтээгдэхүүн, нүүрс ус төрөгчийн үнэ эрс нэмэгдсэн нөхцөлд үндэсний валютынхаа ханшийг бууруулахыг оролдохоо болих шийдвэр гаргав. Оросын бүр эхнээсээ баримталж ирсэн тактик алсын хараатай болох нь илрэв. Ханш буурах нь зайлшгүй чухал гэж Өмнөд Африкийн орнуудаас  Бразили хүртэл эдийн засаг нь хөгжиж байгаа орнууд нэг сарын өмнө үзэж байсан. Ийм замаар  эдийн засгийн өсөлтийг хэвээр хадгалж, үндэсний валютын ханш бэхжэхтэй холбоотой аливаа хор уршгаас сэрэмжлэхийг оролдсон. Гэвч эдүгээ нэг баррель нефтийн үнэ 120 долларт  дөхөж, 2011 оны эхний саруудад хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсөн нэмэгдсэн нөхцөлд инфляцтай хийх тэмцэл амин чухал асуудал боллоо. Оросын ШУА-ийн Эдийн засгийн дээд сургуулийн эрдэм шинжэлгээний ажлын удирдагч Евгений Ясин хэлэхдээ «Инфляци 7-8 хувиас хэтэрвэл туунийг бууруулах хэрэгтэй. 1-3 хувийн инфляц эдийн засагт аюултай биш. Инфляц туунээс их хэмжээгээр буурвал бас зохисгуй узэгдэл болох дефляци уусэх юм. Хэд хэдэн шинэтгэл нэг зэрэг явуулвал инфляцийг 4-5 хувь хуртэл нэмэгдуулж болно. Учир нь улс байдлыг зеелруулж, шинэтгэлийн явцад гарах зерчлийг зохицуулахад неецее дайчлах  шаардлага гарна» гэв. Үндэсний валютын ханшийг бэхжүүлэх нь инфляцийг тогтоон барих хамгийн түргэн арга юм. Олонхи улс эдийн засгаа хямралаас гаргахыг оролдохдоо тэгсэн билээ. Тэд гадаад худалдааг ашигтай болгохын тулд  үндэсний валютынхаа ханшийг зориуд бууруулж байсан.Нийлүүлэгч бараагаа гадаадын валютаар борлуулж, зардлаа орон нутгийнхаар хангаж байна. Орон нутгийн хямд валют бараа  бүтээгдэхүүний өөрийн өртгийг багасгах боломж олгож улмаар дэлхийн зах зээлд илүү чадамгай өрсөлдөх чадвартай болгож байна. Түүнээс гадна экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны баланс ашигтай болж, үндэсний эдийн засаг бэхжих юм. Үүний хамт импортын хэмжээ багасаж байгаа нь  ч нэлээд ашигтай. Нэг талаас ийм байна. Нөгөө талаас аюултай. Орос улс үүнийг бүрэн ойлгож, иймэрхүү тоглоомд оролцохоос татгалзав. Валютын дайнд ялах аргагүй гэж Оросын төлөөлөгчид «хорийн» дээд хэмжээний уулзалт буюу санхүүгийн ажилтнуудын зөвлөлгөөн дээр нэг бус удаа онцлосон билээ. Түүнээс гадна үндэсний хүчит тогтвортой валют гадаадаас  хөрөнгө  оруулахад тус дөхөм үзүүлдэг. Иймээс ОХУ-ын Төв Банкнаас шийдэмгий хэд хэдэн арга хэмжээ авсан юм. Өнгөрсөн оны шувтаргаар Төв Банк банкуудын хадгаламжийн  хүүг, 2011 оны 1-р сард банкуудын зайлшгүй нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлжээ. Түүнчлэн олгосон зээлийнхээ хүүг нэмэгдүүлэх тухай 2-р сард зарлан мэдээлэв. Эдгээр арга хэмжээний үр дүнд дэлхийн тэргүүлэх бүх валютыг бодоход рублийн ханш нэлээд бэхжив. Эдийн засгийнхаа байдлыг тогтворжуулж, хямралаас зүй ёсоор гарч, бууралтыг амжилттай давсан явдал Орос улсыг эдийн засаг нь хөгжиж байгаа орнуудын хувьд үлгэр жишээ болгов. Перу, Хятад, Колумби, Индонези улсууд хүүгийн хэмжээг 2-р сард нэмэгдүүлжээ. Үндэсний валютын ханшийг түргэн сулруулах нь инфляцийг гааруулж мэднэ гэж ӨАБНУ-ын сангийн сайд анхаарууллаа. Энэ нь валютын дайн улирч өнгөрсөн гэж шинжээчид тухайлбал «Блумберг» агентлаг мэдэгдэх үндэс болжээ. Харин ийм сайн төлөвийн таамаглалыг  улс орнууд тэр болгон дэмжихгүй байна.Энэ нь түр эвлэрэл гэж «Неокон» шинжээчдийн зөвлөмжийн компанийн ерөнхийлөгч эдийн засагч Михаил Хазин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Үгүй, валютын дайн улирч өнгөрөөгүй. Олонхи улс үндэсний валютынхаа ханшийг бууруулсаар байна. Энэ нь нийт эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой. Нийт эрэлт хэрэгцээ  унах нь хямралын гол механизм юм. Мөн уналт үргэлжлэвэл валютын дайн бас л үргэлжлэнэ» гэв. Ойрхи Дорнод, Хойд Африкийн эмх замбараагүй байдал  нь нөхцөл байдлыг даамжруулж байна. Байдал цаашид хэрхэн хөгжихийг урьдчилан харахын аргагөй болсон нь нефтийн үнийг эрс нэмэгдүүлж байна. Харин хэт их үнэтэй нефть хөгжингүй ба хөгжиж буй эдийн засагтай орнуудад түвэг бэрхшээл учруулдгийг туршлага харуулж байна.