Оросын эрдэмтэд Нарны системийг 2050 он хүртэл эзэмших  гурван хөтөлбөрийг эх орныхоо сансар сулдлалын ойд зориулан боловсруулсан тухай Оросын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов «Оросын дуу хоолой» радио ярилцлага өгөхдөө мэдээлэв. Эрдэмтэдийн санаачилсан сансрын уудмыг эзэмших хөтөлбөрүүд цар хүрээгээрээ ч, өртгөөрөө  ч ялгаатай байна. Гэвч бүх хөтөлбөр дэлхий орчмын тойрог зам ба түүний цаана хүний үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэж Оросын сансрын агентлагийн удирдагч хэлээд «20-д оны дундуур Сар луу нислэг хийх болон 30-ад онд эрдэм шинжилгээний баазыг Сарнаа байгуулахаар төлөвлөсөн. Мөн Ангараг гарагийг 40-д онд эзэмшиж эхлэнэ. Одоо бид эдгээр саналыг анхааралтай судлаж байна. Төрийн санхүүжүүлэх боломж хувилбарын сонголтод нөлөөлнө. Эдгээр төслийн нэг хэсгийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж болно гэж үзэж байна. Тухайлбал одоо Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа улс орнуудын төлөөлөгчид Сар судлах, тэнд сууринг байгуулахад оролцох боломжтой байна. Тэгснээр санхүүгийн зардлыг багасгаж, чанар сайтай пуужин,сансрын техникийг ашиглах боломж бий болно. Жишээ нь АНУ хүнд зөөгч пуужин, Орос жолоодлогот сансрын хөлөг, Саран дээр буулгах аппарат сайн хийдэг» гэж Анатолий Перминов хэллээ. Түүнээс гадна одоо Орос улс атомын эрчим хүч жолоодлогот сансар судлалд хэрэглэх боломжийг авч үзэж байна. Цөмийн эрчим хүчээр ажиллах ачаа тээвэр-эрчим хүчний модулийг бүтээх төсөл  хосгүй бөгөөд биднийг сансрыг эзэмших талаар давуутай болгож байна гэж Анатолий Перминов тэмдэглээд  «Бид Росатом нэгдэлтэй хамтран ажиллаж, их хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрийн төхөөргийг бүтээж байна. Түүнийг  тойрог зам хоорондын хөлөг, алсын сансар, Ангараг мэт гараг судлахад зориулсан. Хатуу буюу шингэн түлшээр ажилладаг өнөөгийн хөдөлгүүрийг хүнд нэлээд аюултай маш урт удаан нислэгт хэрэглэнэ. Шинэ төслийг хэрэгжүүлснээр тээх хугацаа олон арав дахин  багасана. Харин цацралаас найдвартай хамгаалах хэрэгтэй. Эдгээр асуудлыг сайтар бодож боловсруулж байна» гэлээ. Хэтийн төлөвтэй төсөл бусад олон орны анхаарлыг татаж байна. Түүнийг олон улсын оролцоотойгоор хэрэгжүүлж ч болох юм гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн үзэж байна. Орос улс сансрын зочид буудлыг барихад оролцоход бэлэн байна. Тухайлбал АНУ ийм төлөвлөгөөтэй байна. Оросын мэргэжилтнүүд зохих тусламж үзүүлж,өнгөцхөн харахад  ухаанд багтамгүй гэмээр төслүүдийг  найдвартай хэрэгжүүлэхэд оролцох боломжтой юм. НАСА америкийн сансрын тусгай газрын удирдагч Чарльз Болден тэргүүтэй  төлөөлөгчид 4-р сарын дундуур Москвад ирнэ. Нарны системийг хамтран эзэмших төсөл  хэлэлцэх асуудлуудын дотор байна. Анатолий Перминовын тэмдэглэсэнээр хоёр талд бие биеэдээ дэвшүүлэх саналууд бий.