Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн орнуудын эрх баригчдын хямрал Хойд Кавказ болон ТУХН-ын Дундад-Азийн орнуудын байдлыг хүндрүүлж магадгүй болоод байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэлээ. Сайд тэмдэглэхдээ “Ойрх-Дорнодын тогтвортой үед ч Орос улсад  энэ бүс нутгаас сөрөг зүйлийг мэдэрч байсан юм” гэлээ. Тэнд харьцангүй тогтвортой болсон дэглэмийн  үед Орос улс  “нарийн тусгалтай ” арга хэмжээг авч чадаж байв. Харин одоогийн нөхцөлд үүнийг хийх нь нилээд хэцүү болжээ. Сергей Лавров үзэхдээ: «Ойрхи-Дорнодын байдалтай холбогдуулан Орос улсад байдал хурцдах эсэх нь эдгээр бүс нутгийн эрх баригчаар хэн ирэхээс шалтгаална» гэв. Энэ байдлыг тооцон үзэж ОХУ  улс-төрийг тогтворжуулах ажилд орохоо бэлэн байгаагаа мэдэгдэв.