Ливид цус урсгахыг зогсоох зорилгоор Муаммар Каддафийн эсрэг цэргийн болон эдийн засгийн шахалт эрчимчиж байна. АНУ  байдалд цэргийн оролцогоо үгүйсгэхгүй байгаа, гэхдээ тэд  НАТО-гийн  орнуудын түншүүдийнхээ бүрэн дэмжлэгийг авч чадаагүй юм. Үүний зэрэгцээ Ливийн эсрэг арга хэмжээ авч байгаа улс орнуудын тоо өссөөр байна.Босогчидтой  хэрцгий  тэмцэж байгаа Каддафийн эсрэг НҮБ-ын Ерөнхий чуулган Хүний эрхийн Зөвлөлийн Бүгд хурлаар Ливийн гишүүнчлэлийг түдгэлзүүллээ. Үүний өмнө ийм явдал гарч байгаагүй юм. Үүнтэй холбогдуулан Орос Улсын төлөөлөгч мэдэгдэлдээ: Ливийн асуудлыг шийдвэрлэх түлхүүр нь хүчирхийллийн хавтгай дээр байх ёсгүй. Үүнтэй зэрэгцэн Кремлийн  эх сурвалж “Москва Триполийн эсрэг авч байгаа олон улсын холриг арга хэмжээнүүдэд нэгдэж байна” гэж цохон тэмдэглээд, “өөрийн ард түмний эсрэг буу шагайх эрх хэнд ч байхгуй, улс –төрийн тавцангаас явах ёстой Каддафи бол улс-төрийн амьд үхдэл” гэж тайлбарлажээ. Энэ мэдэгдэлийг  Ливийн нутгаас оросын иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэний дараа  хийжээ. Ингэхдээ, эмх замбараагүй байдал гарч эхэлсэн анхны өдрөөс аваад Орос Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб сансарын хэрэгсэлийн туслалцаатай бодит байдлыг ажиглаж байгаа аж. Энэ байгуулагын төлөөлөгч /3-рсарын 1-нд/ мэдэгдэл хийхдээ: цэргийнхэн байдлыг хяналтандаа авахын зэрэгцээ цэрэг-улс-төрийн байдлыг болон нефтийн олборлолтыг хүртэл ажиглаж байгаа гэж” хэлэв. Түүнчлэн хөндлөнгөөс авсан мэдээ болох-  АНУ нь  нөхцөл байдлыг ашиглан нефть-хийн дэд бүтцийг сөрөг хүчнийхний дэмжлэгээр хяналт  тогтоохыг санаархаж буй нь нотлогдов.  Энэ нь  тус бүс нутгийн байр суурийг хүчтэй болгох төдийгүй  Европ, Хятад болон ливээс нефть импортолдог орнуудад нэмэлт хөдөлгүүр болж мэдэх юм. Одоо Пентагон нь Ливийн  эрэг дээр цэргийн хүчээ эрчимтэй төвлөрүүлж байна гэж цэргийн шинжээч Александр Гольн сануулж байна.Тэр хэлэхдээ:« АНУ-ын Ливийн эсрэг цэргийн ажиллагааны тухай рих юм бол би юуны өмнө агаарын бүслэлтийн тухай ярианаас эхэлмээр байна. Ингэснээр Каддафи нь босогчдоос ялгаатай давуу талаасаа салах юм. Үүнтэй зэрэгцэн, яг Афганистанд болж байсан шиг, босогчдод  зэвсэг нийлүүлэн, ингэхдээ тэмцэгчдийг америкийн тусгайгийнхан удирдан чиглүүлнэ. Хэрэв тус орны аль нэг газрыг босочид нь эзэлж авч чадсан бол , энэ нь тэдгээрт дамжих бааз бий болгох боломжтой юм. АНУ-ын 16 мянга хүртэлх цэргийн албан хаагчдийг Ливийн нутаг дэвсгэрт энэ хэргийг эцэслэн дуусгах болтол  буулгах аж» гэлээ. НАТО-гийн гишүүдийн дунд Муаммар Каддафийн эсрэг цэргийн хүч ашиглах нь тэр бүр дэмжлэг олоогүй байна. Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдэлдээ: цэргийн ажиллагаа нь хямралыг шийднэ  гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн.   Нөгөөтэйгүүр, Итали, Франц болон Герман улс ийм төлөвлөгөөнд нэг их баярлахгуй байгаа. Тухайлбал, үүнд тэд өөрсдийн арабын ертөнц дэхь урт хугацааны сонирхолд аюул учирч буйг харж байна. Нэгдүгээрт, тэндээс импортлох нефть, хийтэй холбоотой. Орос улсын тагнуулын газар өөрийн зүгээс,  АНУ-ын хамгийн дээд зэргийн хийх зүйл бол Ливийн эсрэг нарийн тооцоотой  агаарын хүчний Enterprise хөлгийг хэрэглэнэ. Газар дээрх ажиллагааг Пентагон энэ шатан дээр явулахгуй, гэхдээ  Каддафийн зэвсэгт хүчнийг пуужингаар харвана. Гэсэн хэдий ч түүний хүү Сеиф аль-Араб Каддафи яаран мэдэгдэхдээ "Ливи нь НАТО –с айгаагүй" гэв.