Өмнөд Солонгосын арми нь 4-р сарын эцэс хүртэл  АНУ-ын удирдлагын дор байлдааны сургууль хийж байгаа. Пхеньяны ГХЯ мягмар гаригт тэдний хамтарсан сургуулилтыг туйлын бүдүүлэг өдөөн хатгалага  гээд өөрсдийгөө хамгаалахын тулд сөрөг цохилт хийнэ гэдгээ мэдэгдэсэн аж. Өмнөд Солонгосын болон АНУ-ын генералууд нь дайсны дайралтын үед довтолгооны харилцан ажиллагааны арга барилыг боловсруулж байна. Үүний дараа  200 мянган өмнөд солонгосын цэрэг, 13 мянган америкийн цэргийн албан хаагчид хэд хэдэн цуврал ажиллагааг агаарт, хуурай газар дээр болон усанд явуулна. Америкчууд эдгээр ажиллагаандаа бүр нисэх хүчнийхнийгээ оруулахаар шийдвэрлэжээ. Эдгээр цэргийн хээрийн сургуулилт нь сүүлийн жилүүдийн хамгийн томд тоооцогдох аж. Пхеньян үүнийг Солонгосын хойгт халдан орох сургуулилт гэж тайлбарласан байна. Үүний өмнө Өмнөд Солонгос нь БНАСАУ-ыг их хэмжээний агаарын бөмбөлгөөр “бөмбөгдөж “ гарсан билээ. Тэдгээрээс Пхеньяны дэглэм сүйрэх ёстой тул бууж өгцгөө гэсэн  ухуулах хуудаснуудыг цацаж байжээ. Чанга яригчаар хойд солонгосчуудад Хойд Африк болон Ойрхи-Дорнодын орнуудын хувьсгалын тухай ярьж байлаа. Өмнөд Солонгосын БНАСАУ-ын эсрэг хийж байгаа сэтгэл зүйн дайн нь ичгүүр сонжүүргүй явдал гэж солонгос судлаач Георгий Толорай ярьж байна. «Өмнөд-Солонгосын цэргийнхэн ухаалгын хуудас тарааж байгаа тухайгаа нээлттэй хүлээн зөвшөөрсөн. Урьд өмнө иймэрхүү зүйлийг олон нийтийн байгууллагаар халхавч хийдэг байсан» гэлээ.Хойдчуудаас дэглэмээ таягдан хаяхыг уриалж буй нь НҮБ-ын  дүрмээр    бусад улс орны дотоод асуудалд оролцох нь зохимжгүйг зөрчиж байгаа юм. Сөүл Хойд Солонгосд өдөөн хатгалга явуулж байна. Өмнөд Солонгосын оронд байсан  бол би бөмбөлөг буулгахаасаа болон бусад сурталчилгаа хийхээсээ  болгоомжилох байсан юм. Байдал үнэхээр жинхэнэ цэргийн ажиллагааны ирмэг дээр тулж ирээд байна шүү. Тэр тусмаа Пхеньян ойрхи-дорнодын вирус Хойд Солонгост орчих вий гэж толгой нь  өвдөж байхад гэв. Ингэхдээ БНАСАУ-ын байдлыг арабын босогчидтой харьцуулах нь ердөөсөө зохимжгүй зүйл  гэж Москвагийн Улсын их сургуулийн Олон улсын солонгос судлалын төвийн захирал Павел Лешаков үзэж байна. Хойд Солонгост эдийн засаг нь  ямарч хүнд хэцүү байсан ч гэлээ Сөүлийн хүссэнээр тэд шийдвэртэй  өөрчлөлтүүдийг яасанч хийхгүй. Үүнийг юуны өмнө онцгой нэгдмэл хойд солонгосын элитүүд гаргуулахгуй. Түүнчлэн  Ким Чен Ирийг болон  түүний залгамж халаа Ким Чен Ыныг бүх талаар дэмжидэг Хятад улс байна.    Үүнтэй холбогдуулан шинжээчид одоогийн АНУ, Өмнөд-Солонгосын хамтын хээрийн сургуулилт нь юуны түрүүнд Хятадад дарамт шахалт үзүүлэхэд чиглэгдэж байгаа - гэж үзэж байна.  Түүнд Пхеньяныг сайн дарж, Вашингтон, Сөүлийн шаардалагыг сонсож бай гэж ойлгуулуулах үүднээс энэ бүгдийг хийж байна. Харин Бээжин бол Вашингтон, Сөүлийн Пхеньяны эсрэг  сэтгэл зүйн дайнд оролцох бодолгүй байна.  Нэгэнт  байдал ийм хойно АНУ, Өмнөд-Солонгостой болон Японтой хамтран хийх  цэргийн хээрийн сургуулилтыг   хятадын эсрэг ажиллагаа гэж үзэхээс өөр аргагуй юм.