Тунисийн хил дээр Ливийн 40 мянган дүрвэгсэд нүүн шилжихээр хүлээж байна. Жамахири нутгийн  дарангуйлалаас зугтан ирсэн тэдгээр иргэдийн ихэнх нь египтийн иргэд аж. Тэднийг нүүлгэн шилжүүлэх ажлын хөтөлбөрийг боловсруулж байна. НҮБ-ын Дээд комиссарын дүрвэгсдийн асуудлыг удирдах газар олон улсын хамтын нийгэмлэгт санхүүжилт болон тээвэр, түүнчлэн Тунисийн хил дээр хүмүүст туслалцаа үзүүлэх  мэргэжлийн хүмүүсээр туслуулахад тусламж хүслээ. Уриалгыг Итали, Франц хүлээж аваад байна. Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үеээс Ливийн нутаг дэвсгэрийг 100 мянга орчим хүн орхиж гараад байгаа аж. Тэдгээр нь Египт,  Тунис руу гарчээ. Ливид урьдын адил Африк, Азийн орнуудын  хагас сая гаруй  ажиллах зөвшөөрөлгүй ажилчид болон цагаачид байгаа аж.