Москва Орос-НАТО-гийн  Зөвлөлийн хуралдааныг анх удаа Орос улсад явуулахыг санал болгожээ. Энэ тухай НАТО-гийн дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдэлээ. Тэрээр 3-р сарын 1-нд Эвсэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссенд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Орос-НАТО-гийн элч нарын хуралдааны аль нэгийг Сочид явуулахыг зөвшөөрсөн албан ёсны захидлыг гардууллаа. Рогозины хэлсэнээр  уулзалт энэ оны хоёр дугаар хагаст болж магадгүй юм байна. Сүүлийн удаа Орос-НАТО Зөвлөлийн элчингүүд   2007 оны 6 –р сард айлчилж байжээ. Тэр үед тэд Москва, Санкт-Петербургэд зочилсон юм.