НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Ливийн байдлыг тайван замаар шийдэхийн төлөө байгаагаа мэдэгдэв. Энэ улсыг тогтворжуулах түлхүүр нь ”хүчирхийллийн нэг хавтгай дээр байж болохгуй, байх ч ёсгүй” гэж мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ливийн асуудлаар хийсэн бүгд хурал дээр НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Сергей Карев мэдэгдлээ. Зөвлөлдөх хуралдаанаар Хүний эрхийн хорооны  Ливийн гишүүнчлэлийг зогсоох тухай Тогтоолыг сайшаав. “ОХУ нь энгийн жагсагчдын эсрэг зэвсэг хэрэглэж олон хүний амь эрсэдсэн явдалд Ливи улсыг нэн буруушааж байна” гэж Карев хэлжээ. 2-р сарын 15-нд эхэлсэн жагсаал нь тус улсыг 42 жил удирдаж байгаа Муаммар Каддафийг огцрохыг шаардаж байгаа юм. Эрх баригчид босогчдыг хэцгийгээр нухчин дарж байна. Зарим мэдээгээр мөргөлдөөнд 2 мянга орчим хүн амиа алджээ.