«Боловсролын тухай» хуулийн төслийг оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба блогууд  идэвхтэй хэлэлцэж байна.Мөн төслийг Улсын Думд энэ хавар хэлэлцүүлэхээр оруулна. Энэ баримт бичиг боловсролын шинэ дэвшилт системийг төлөвшүүлэх  хууль зүйн үндэс тавих зорилттой. Харин уран бүтээлийн их дээд сургуулийн төлөөлегчдийн онцлосноор  хуучин системийн сайн талыг буу алдаасай. Шинэ хуулийн төслийг бүтээлч ажилтнууд өөр өөрөөр хүлээж авсаныг тэмдэглэх хэрэгтэй. Манай оронд уран сайхны боловсролын систем дампуурч  магадгүй гэж  Оросын соёлын сайд Александр Авдеев уран бүтээлийн их дээд сургуулийн хэтийн төлөвийг хэлэлцсэн Улсын Думын парламентын сонсгол дээр мэдэгдэв. Эдгээр их дээд сургууль гунигт байдалд орсон гэж тэрээр үзэж байна. Харин хууль байдлыг улам доройтуулж мэднэ гэж оросын багш нар үзэж байна. Тухайлбал  сургалтын хоёр үеийн систем бүхий болоньягийн систем гэгчид шилжих явдал болгоомжлол төрүүлэв. Эхний үе бакалавр, дараачийн илүү нарийн мэргэжилтэй буюу магистр зэрэглэлтэй болгоно. «Уран бүтээлийн их дээд сургуулийг огт өөр зорилттой техникийнхтэй аяндаа адилтгах нь аюултай  гэж Оросын театрын урлагийн академийн гадаадын театрын тэнхимийн эрхлэгч Алексей Бартошевич хэлээд «Энэ хуулийг батлавал  театрын бүх их дээд сургууль  болоньягийн шинэ системийн дагуу дан бакалаврын боловсролтой мэргэжилтэн  бэлтгэх дээд сургууль болж мэднэ. Бакалавр бол техникум, мэргэжил техникийн сургууль, дээд сургууль төгсөгчдийн дотор дунд байр эзлэнэ. Бакалавр бол дээд боловсролын эхний шат ба бүрэн төгс бус дээд боловсрол»  гэв. Их дээд сургуулийн санхүүжүүлэлт нэрээс нь шууд шалтгаална. Дээд сургууль болж хувирсан академи  магистратур, эрдмийн зөвлөлтэй байх боломжгүй болно. Энэ нь оросын театрын сургуульд хүчтэй цохилт өгнө гэж Алексей Бартошевич анхааруулаад «Өрнөдийн боловсролын системийг тэр чигээр нь  яаралтай хуулах хэрэггүй гэж бодож байна. Түвэгтэй асуудлууд тулгарсан ч бид нэлээд их уламжлал, ололттой юм. Манай их дээд сургууль театрын боловсролын хүрээнд дэлхийд хамгийн хүчтэй хэвээр байна. Гадаадын иргэд манайд суралцахаар өнөө болтол ирж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Оросын театрын боловсролын систем нэгдмэл цул шинж чанраараа хосгүй» гэлээ. Боловсролын шинэтгэл театрын тухай шинжлэх ухааны ирээдүйд зохисгүй нөлөөлнө гэж профессор Бартошевич үзэж байна. Бидний үйл ажиллагааг бакалавраар хязгаарлвал театрын тухай шинжлэх ухаан, театрын түүх, гоо зүйн хүрээнд ажиллах хүн олдохгүй. Шинэ баримт бичиг, баримт, нийтлэлийг нээлттэй болгох буурьтай  уламжлал ба одоо ийм ажил хийж буй үеийнхэн үгүй болно гэж Алексей Бартошевич хэллээ. Их сургуулийн статус л Оросын театрын урлагийн акалемийг аварч чадна гэж багш нар үзэж байна. Манай орны хөгжмийн гол сургууль-Москвагийн хөгжмийн дээд сургууль ийм статустай болсон. Их сургуулийн статустай болж чадахгүй уран бүтээлийн дээд сургуулиудын хувь заяа одоогоор  тодорхой бус байна.