Цэрэг-улс-төрийн салбарт стратегийн давшилтат зэвсэглэлийн гэрээ нь “ алтан стандарт” болж байна.   Энэ тухай өнөөдөр Женевт олон улсын зэвсэглэлийг хорогдуулах бага хурал дээр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тэрээр зэвсэглэлийг хорогдуулах нь эргэлт буцалтгүй, ил тод шинж чанартай юм гээд цааш үүнд цөмийн зэвсэгтэй бүх орнуудыг нэгдэн өөрсдийн зэвсэлэлийг хорогдуулахыг уриалж байна гэв. Энэ жилийн эхээр  шинээр хүчин төгөлдөр болсон  Орос-Америкийн СДЗ-ийн шинэ Гэрээнд  хоёр тал цөмийн зэвсэглэлийнхээ  гуравны нэгийг хорогдуулахаар тусгасан юм.